Энэ онд улсын хэмжээнд 22.8 мянган га газрыг өмчлүүлэхээр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал болгосныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэ дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.8 мянга га газрыг үнэгүй, аж ахуйн зориулалтаар 0.96 мянган га газрыг өмчлүүлэх юм.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 29917 иргэн 3071.89 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлөөд байна. Өмнөговь, Говьсүмбэр, Дорнод, Төв, Булган аймагт газар өмчлөл эрчимтэй буюу 25 хүртэл хувьтай байгаа бол Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт 7.82 хүртэл хувь буюу удаашралтай байгаа судалгаа гарчээ.
Харин 108 иргэн 18.82 га газрыг аж ахуйн зориулалтаар давуу эрхээр, 49 иргэн 1.51 га газрыг аж ахуйн зориулалтаар дуудлага худалдаагаар, 21 иргэн 10.95 га газрыг газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр тус тус хувьчилж авчээ.
Факт шуум
Нийслэлийн мал эмнэлгийн газарт улсын нөөцөөс машин олгохоор боллоо
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах болон иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газарт УАЗ-31512 автомашин нэгийг улсын нөөцөөс олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр байранд болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлах, усанд осолдсон хүнийг авран хайх бүлэгт томилогдон албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтан Л.Ган-Одонгийн ар гэрт олгох тэтгэмж зэрэгт зориулан нийт 250 орчим сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Дархан суманд болон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлахад гаргасан хөрөнгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх, улсын нөөцөөс олгосон автомашиныг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна.