logo
Дулааны шугамын хавтан мөргөж амиа алджээ

Дулааны шугамын хавтан мөргөж амиа алджээ

2012/06/01
Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр баг, наймдугаар байрны урд талын авто зам дээр ДАХ 53-93 улсын дугаартай “Хюндай Соната-3” маркийн суудлын автомашин, дулааны шугамын хучилтын хавтанг мөргөж, жолооч 27 настай эрэгтэй С хавчуулагдан нас баржээ. Түүний цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-ын тасаг гаргасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Бага нарангийн 46 дугаар гудамжинд иргэн 46 настай эрэгтэй В гурван метр орчим гүн жорлонд унаж, ухаангүй байдалтай байжээ. Шуурхай бүлэг 105-ын тасаг түүнийг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ хүргэсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш