Зуны эхэн сарын шинийн 15-ны Бурхан багшийн их дүйцэн өдөр буюу 2012 оны 6-р сарын 4-нд Монгол түмэн маань Дамбадаржаагийн Эртний сүм хийдэд "Гэрэлт зулын ёслол 2012" арга хэмжээн дээр хуран цугларч хамтдаа залбирч, хамтдаа маань хөгжөөн, хамтдаа бурхан багшийн айлтгал сонсож, 3000 зул өргөж, 3000 гэрэлт зулыг хөөргөнө. Энэ арга хэмжээн Дамбадаржаагийн эртний дурсгал, сүсэг бишрэлийн орчинд хийж арга хэмжээний орлогыг Эртний сүм хийдийг сэргээн бүтээхэд хандивлаж байгаа онцлогтой. Гэрэлт зулын ёслолд зориулан тус өдөр 17,18 цагаас Монголын хүүхдийн ордоноос Дамбадаржаагийн хийд рүү Автобус сүсэгтэн олон ахан дүүстээ үнэ төлбөргүй үйлчилнэ. Гэрэлт зулын тасалбарыг “Граб энд Го” түргэн хоолны явуулын буфетүүд, 1950 зэрэг газруудаар борлуулагдаж эхэлж байгаа юм байна. Тасалбарын үнэ 9000 төгрөг. Таны хүсэл бүхэн биелэх болтугай.