Дагестанд чөлөөт бөхийн Европын аваргын алдрыг гурван удаа хүртсэн Насыр Гажихановыг гэмт этгээдүүд буудан хөнөөсөн хэрэг гарчээ. “Лада Приора” маркийн машин унасан гэмт этгээдүүд Гажихановыг BMW X5 загварын машиндаа сууж байхад нь буудан хөнөөсөн байна. Гажиханов хэд хэдэн газраа шархтсан тул эмнэлэгт хүргэгдээд шархаа дийлэлгүй нас баржээ. Түүнийг Дагестаны Спорт, соёлын сайд болгохгүй гэхдээ алсан байж болох юм гэж цагдаа нар урьдчилсан таамаглал дэвшүүлээд буй гэнэ.
Гажиханов 1989, 1990, 1994 онд чөлөөт бөхийн Европын аварга болсон юм. Харин Дагестаны Спорт, соёлын сайд Арсенал Муртазалиев хэдэн хоногийн өмнө зүрхний шигдээсээр нас нөгчсөн тул Гажихановыг түүний оронд томилогдож магадгүй гэж таамаглаж байсан ажээ.