Германы Бавари мужаас Туул голд нутагшуулахаар авчирсан долоон бүл бүхий 14 минжийг Хүүшийн аман дахь зооринд түр байршуулж байгаа. Тэгвэл уг минжнүүдийн нэг бүл нь өчигдөр шинэхэн үр төлтэй болжээ. Залуу минж өнгөрсөн мягмар гарагийн 15.00 цагийн орчимд төллөж, хоёр дөдөр (минжний төл) гарсан байна.
Минж бол бүлээрээ амьдардаг амьтан. Хавар гурав, дөрөвдүгээр сард нийллэг болж, зургаа, долдугаар сарын хооронд 2-3 дөдөр гаргадаг. Хээл тээх хугацаа нь 105-110 хоног байдаг аж. Тэгэхээр дээрх минж Германы Бавари мужаас ирэхдээ хээлтэй байсан байх нь. Түүнчлэн минжний хөх нь томрох үед хээлтэй, эм минж байна гэж танихаас бусад үед хүйсийг нь мэдэх боломжгүй.
Төслийн хүрээнд Германы Бавари мужаас 14 минж авчирсны дээр ирэх есдүгээр сард ОХУ-аас 20 гаруй минж авчрах юм. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоны ойролцоо Минж үржүүлгийн төв барихаар тендер зарлаад байгаа юм. Одоогоор цахилгаан холбох болон түр байр барих тендрийн гүйцэтгэгч нь шалгарчихаад байна. Гүйцэтгэгчдийг ирэх долоо хоногт шалгаруулж дуусах аж. Юутай ч алс холоос Туул голын усны түвшинг нэмэгдүүлэхээр ирсэн Баварийн минжнүүд манайд идээшин дасаж, анхны төлөө гаргаж, бүл нэмлээ.
С.Өлзий
Эх сурвалж: МОНЦАМЭ