logo
Таван хошуу малаас 100 төрлийн тоглоом гардаг

Таван хошуу малаас 100 төрлийн тоглоом гардаг

2011/06/22
Монголын таван хошуу мал бол хамгийн олон тоглоом наадгай “өгдөг” амьтан юм. Хонь ямааны шагай үхрийн аргай, үхрийн шийрний тагалцагны яс, малын тойгны яс, сүүлний үе, эмгэн туурын дотор талын тугалмай яс, шийр тагалцагны таахай, асуух нуруу гэх мэт ясны зүйл, бог малын уйланхай, хонь, ямаа, үхрийн гүзээнээс гардаг бөөндгөө, хонь үхрийн цагаан хальс, хонины өлөн гэдэс, гүзээ, давсаг гэх мэт гэдэс дотроос гардаг зүйл, хонь ямааны шийрний арьс, хар, цагаан хурганы арьсны өөдөс, год гэх мэт арьс ширний зүйл, хонины ноос, сарлагийн саваг, адууны дэл, сүүл, гэх мэт малын ноос үсний зүйл, богийн хоргол, адууны хомоол гэх мэт малын ялгадасны зэрэг малаас гардаг зүйлсээр монголчууд 100 орчим нэр төрлийн элдэв тоглоом наадгай хийн тоглодог байжээ.

Г.Бүрэн
www.shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш