Америкийн Филадельфи мужид 19 настай толгойн зулай хэсгээрээ нийлсэн 2 ихэр залуу байдаг байна. Ихрүүдийн эцэг Тим “Сайн байцгаана уу энэ эмэгтэйг Нэнси гэдэг. Бидний хөвгүүд Стефен болон Тэйлор Бид Сиамын ихэр хүүхдүүдийн эцэг эх байгаадаа баяртай байдаг. Манай 2 хүү төрсөн цагаасаа хойш дандаа хамт байж бие биедээ тусласаар ирсэн. Бид сурвалжлагч Шаронтой телевизийн ярилцлага хийж, өөрсдийнхөө гэр бүлээр бахархаж явдгаа олон нийтэд мэдүүлэх гэсэн юм” гэсэн байна. Тим “Анхандаа зарим хүмүүс биднийг хараад гайхаж, цочирддог байсан. Бид ч бас санаа зовдог байсан. Харин одоо бид тоохоо больсон. Бид ичгэвтэр байдал, шүүмжлэлийг тоохоо байсан. Бидэнтэй гудамжинд тааралдах юм бол мэндэлж, яриа хөөрөө өрнүүлж байгаарай. Миний хүүхдүүд ухаантай сэргэлэн, сайн залуучууд байгаа юм” гэсэн бол ээж Нэнси нь “Манай 2 хүү бол амьдралын утга учрыг илүү мэдрүүлдэг. Бидэнд дандаа шинэ зүйлийг зааж өгдөг. Бие биедээ хүлээцтэй хандаж, аль болох биедээ туслахыг хичээдэг. Тэд нэгэнт ийн болоод төрсөн учир байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах хэрэгтэй болсон. Стефен, Тэйлор 2 өглөө эрт 6.30-д босдог. Бид гэр бүлээрээ хамтдаа өглөөний цайгаа ууна. Дараа нь ажил сургуульдаа явцгаахаасаа өмнө салах ёс хийнэ. 2 ихэр хичээл дээрээ очоод Испани хэл, Биологи, Дэлхийн түүх гэх мэт тусгай ангид суудаг. Лхагва гаригийн 2 ихрийн хувьд маш онцгой өдөр. Карьераа эхлүүлэх, амьдрах ухаан гэсэн сургалт явагддаг. Тэр 2 маань өглөөний цай, өдрийн хоолны хүнсний жижиг шажиг, хөнгөн зүйл ачсан тэрэг зөөж худалдаа хийдэг. Үүгээрээ тэдний математик, тооцоолон бодох арга техник нь сайжирдаг. Хүнсний тэрэг түрснээр тэдний бие бялдрын хөгжил, алхах гишгэх, эв зүйгээ олж аливаа зүйл хийхэд нь том хичээл болж өгдөг” гэж ярьсан байна. Түүгээр ч барахгүй ихрүүд хийл хөгжмийг гайхалтай тоглодог байна. Тэд хичээлийнхээ дараа хийл хөгжмийн дугуйланд явдаг. Хэдийгээр энгийн хүүхдүүд шиг хийл хөгжмөө хүзүүндээ байрлуулж чадахгүй ч чадалаараа сайн тоглодог байна. Тэд 11 жил хийлээр хичээллэжээ.