logo
Саддам Хусейний охин эцгийнхээ дурдатгалыг хэвлүүлнэ

Саддам Хусейний охин эцгийнхээ дурдатгалыг хэвлүүлнэ

2012/06/02
Иракийн дарангуйлагч асан Саддам Хусейний охин Рагад эцгийнхээ дурдатгал номыг хэвлүүлэх гэж байна.  Иорданд амьдардаг Рагад Хусейний баталж буйгаар, дурдатгал номыг эцэг нь өөрийн гараар бичсэн аж. 

 Харин номонд бичигдсэн зүйлийн талаар дэлгэрэнгүй зүйл ярьсангүй. Рагад дурдатгалыг ивээн тэтгэх хэвлэлийн компанийг хайж байгаа аж. 2003 онд эрх мэдлээсээ зайлуулагдсан Саддам Хусейн хоригдож байхдаа дурдатгалаа бичсэн байна. Иракийн экс лидерийг 2006 онд цаазалсан билээ.

Н.Мөнхжин 
"Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш