logo
Майкл Жексон экс эхнэртээ бичсэн захидал олджээ

Майкл Жексон экс эхнэртээ бичсэн захидал олджээ

2012/06/02
Попын хаан агсны гараараа бичсэн хайрын захидал хэвлэлийнхэнд очжээ.  "Таймс" сонины мэдээлснээр тус захидлыг Майкл Жексон экс эхнэр Лиза Мариа Прэслид бичсэн аж.

 Захидалыг одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1990 онд "Беверли Хиллс" буудалд буудаллах үедээ бичиж байжээ.  Попын хаан тухайн үед эхнэртээ дурласан байсан төдийгүй үерхэлийн харилцаатай байсан гэнэ. Гэвч захидал тийм ч эмх цэгцтэй биш бөгөөд том жижиг сараачсан зурвасаар дүүрсэн байжээ. 

М.Жексон уг зурвастаа "Лиза надад амралт хэрэгтэй байна. Би санаанд хүртлээ унтаж амралгүй дөрөв хонолоо. Утаснаас салалгүй удлаа. Бизнес, ажлын шугамаар уулзахыг хүссэн хүмүүс хэтэрхий их байна. Би юун түрүүнд эрүүл мэндээ бодох нь зөв байх" гэсэн утгатай зүйлс бичсэн байжээ. 

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш