Нийслэлд Э.Бат-Үүл нэр дэвшив. Мэдээж олны анхаарлыг татлаа. Яагаад Э.Бат-Үүл УИХ-ын бус нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр болов? АН-ын ээлжит арга тактик. Э.Бат-Үүл хэмээх ардчиллын партизан, ардын баатар цол гуншинг нь АН ашиглахаар шийджээ. Улстөрийн намын бодлого, арга ажиллагааг үгүйсгэж үл болох ч Бат-Үүлээр “малгай” хийж орж буй АН-ын бодлого уршигтай. Яагаад гэвэл Э.Бат-Үүлийн өрсөлдөөн бол хар пиарт чиглэгдэнэ. Угаас түүний арга барил бол хэн нэгнийг өндийж сэхэхгүй болтол буруутгаж, өөрөө үнэний туйл болон үлдэж хоцордог имижтэй.
Э.Бат-Үүлийн өөрийнх нь хэллэгээр бол “Энэ бол аюултай үзэгдэл”. Үүл баатрын үгийн сангийн сонгомол үгсийн нэгээр үйлдлийг нь дүгнэж болно. Тэрбээр АН-ын доторх хуваагдал, зөрчлийн гол эзэн. Бүгд “Үүл, Үүл” хэмээн шогширч, далдхан эмээж, дарамтлуулж явдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэрбээр улстөрд гүн бат шигдэхдээ юу хийв, Ардчилсан намынхаа эв нэгдэл, төлөвшилд ямар хувь нэмэр оруулсан вэ гэвэл бас л бодох асуудал. Өнөөдөр Бат-Үүл нийслэлд нэр дэвшсэнээрээ өнгөрсөн бүхнээ цэгнүүлж, дүгнүүлэхээс өөр аргагүй болж байна. Төрийн эрх барих төвшинд ажиллаж байснаа шат буурч, орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон нь дэвшил уу, ухралт уу. Сэлэнгэ аймгаар олон жил овоглож, талбайд трактор оруулж, тариаланчдын төлөө хэмээн гараа өргөж байсан хүн төв суурин газар яагаад бараадав? Энэчлэн түүнд тавих асуулт олон бий.
Улстөрд хорин жил явахдаа Э.Бат-Үүл хэзээ ч хүнтэй ажиллаж байсангүй. Үргэлж ганцаарчилсан тоглолт хийж, хэвлэл мэдээллийн “баатар” болж иржээ. Аливаа үйл хэрэгт хөндлөнгийн шүүмжлэгчийн байр сууринаас хандаж байснаас гардан гүйцэтгэгч лав хийгээгүй. Түүнд хотын утаа, хог, захын хорооллынхны амьдрал үнэндээ хамаагүй шүү дээ. Цагаан үсээрээ гангарч, шар гутал өмсч, саарал цув салхинд хийсгэн засмал замаар алхах тэрбээр гэр хорооллын гуу жалгыг туучих уу даа. Бор гэрт орж, борчуудын амьдралын нарийн ширийнийг чих тавин сонсох уу. Хар багаасаа хашаа хорооноос хол хөндий өссөнд түүнд хотын захын Дулмаа, Должингийн амьдрал юуны хамаа. Үнэн бол энэ.
Гагцхүү улстөрд удаан орших гэсэн увайгүй улстөрчдийн араншин Үүлийг тойрсонгүй. Албан тушаал эрх мэдлээс ханах таашаалыг авч чаддаггүй манай зарим улстөрчдөөс ард түмэн үнэндээ залхаж байна.
Хорин жил улстөрд явахад хангалтай цаг хугацаа. Хийх ч юмаа хийх, авах ч юмаа авах боломж шүү дээ. Ардчилсан намынхны архагууд бол хойч үеэ ч бэлдэлгүй өөрсдөө энд тэнд бууриа сэлгэн зүтгэсээр байна.
Тэдний сонгодог жишээ Үүл баатар юм. Тэрбээр энэ жилийн сонгуульд шансгүй болсноо мэдмэгцээ эртнээс нүхээ малтсан. Тиймээс л нийслэлийн ИТХ-д намынхаа жагсаалтыг тэргүүлэн оролцож, улс төрийн карьераа дуусгахаар шийдэж. Намын жагсаалтаар сонгуульд орно гэдэг тойрогт үзэлцэх нөхдийнхөө саналд чирэгдэн, бусдын дэмээр сонгогдоно гэсэн үг. Ийнхүү хорин жил улс төрд явж баатар болсон Үүл хотын даргын суудал руу зүүдэлсээр таваргалаа. Тэрбээр хотын захиргааг карьер нь дууссан улстөрчдийн хоргодох байр болгож хувиргах сонирхолтой байна.
Б.Ренчин