Цагдаагийн хуучин удирдлагууд болох ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 6-нд буюу Лхагва гарагт Цагдан хорих 461 дүгээр ангид болно. Тэдний биеийн байдлын талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх мэдээлэл хийлээ.
Сүхбаатар дүүргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа. Энэ хугацаанд Цагдан хорих 0461 дүгээр ангийн эмнэлгийн хүсэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээний 3 дугаар шатлалд хийгдвэл зохих клиник лаборатори, багажийн стандарт шинжилгээнүүдийг хийлгэхээр Ч.Амарболд, О.Зоригт нарыг П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, хийлгэвэл зохих шинжилгээ, мэс ажилбарыг гүйцэтгэж дууссан байна.
Тухайлбал Ч.Амарболд 2012 оны тавдугаар сарын 28-ны өдөр элэгний судасны ангиографийн шинжилгээ, мөн доод мөчдийн тараагуур судасны бөглөрөл шалгах шинжилгээнд оржээ. Шүүгдэгч О.Зоригтод тавдугаар сарын 04-ны өдөр зүрхний титэм судасны ангиографийн шинжилгээ, доод мөчдийн тараагуур судасны ангиографийн шинжилгээ хийж, цус цэвэрлэх, шүүх эмчилгээг хоёр удаа хийсэн байна. Мөн тавдугаар сарын 24-ны өдөр зүрх судас болон зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан шийдвэрээр зүрхний үнхэлцэгийн хөндийгөөс шингэн авах мэс ажилбар хийгджээ.
Дээрх байдлаар шүүгдэгч нар хийгдэх шаардлагатай гэж үзсэн эмчилгээ, үйлчилгээг авсан байна. П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очироос тавдугаар сарын 29-ны өдөр ирүүлсэн эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдлын талаарх тодорхойлолтод онош, эмчилгээний заалтын дагуу төрөлжсөн мэргэжлийн эмч нарын байнгын хяналт, зөвлөгөөний дагуу эмийн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж заасны дагуу цаашид хийгдэх эмчилгээ, сувилгаа болон эмнэлгийн хяналтыг үргэлжлүүлэх болжээ. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн шүүх төрөлжсөн мэргэжлийн эмч нараас тогтоосон эмчилгээ, сувилгааны зааврын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартын 2 дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг Цагдан хорих 0461 дүгээр ангийн эмнэлэгт энэ хяналт, эмчилгээг үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Нэмж хэлэхэд ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх тухай 2005 оны 37/64 дугаар хамтарсан тушаалын хавсралтад заасны дагуу ямар нэгэн байдлаар эмч нарын зөвлөгөөний шийдвэр өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн шүүхэд ирээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очирын 2012 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээс өөр ямар нэгэн дүгнэлтийг эмнэлгийн байгууллагаас гаргаагүй байна.
Мөн П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан шүүгдэгч Ч.Амарболд дээр дурдсан журмыг зөрчиж, гэр бүлийн хүмүүс нь шүүхийн зөвшөөрөлгүй сахиж байжээ. Шүүгдэгч Ш.Батсүхийн эрүүл мэндийн талаар ямар нэгэн албан бичиг, эмч нарын зөвлөгөөний шийдвэр тус шүүхэд ирээгүй байна.
Иймд цаашид дээрх нэр бүхий хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудлыг 2 дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг 0461 дүгээр ангийн эмнэлэг, түүний дарга Дамдинсүрэн хариуцах болж байгаа аж.
Н.Туяа
МОНЦАМЭ