Хятад улс атомын эрчим хүчний салбарын шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд тавьсан хоригоо цуцалжээ. Хоригийг 2011 оны гуравдугаар сард Японы "Фүкүшима-1" АЦС-д осол гарсны дараа тогтоосон байна.
Хятадын Засгийн газрын тооцоолсноор, цөмийн хөтөлбөрийг сэргээснээр эрчим хүчний хомсдлыг даван туулж, ажлын байр шинээр бий болгож, буурсаар байгаа эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх боломжтой болох ажээ. Ойрын найман жилийн хугацаанд БНХАУ АЦС-ын нийлбэр хүчин чадлаа 60 гигаваттад хүргэхээр төлөвлөж байна.
Хятадын цөмийн эрчим хүчийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт АЦС-ын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахаар тусгажээ. Тухайлбал, энэ салбарын шинэ ололтуудыг ашиглахаар төлөвлөж байна.
Одоо дэлхий дээр барьж байгаа бүх цөмийн реакторын 40 орчим хувь нь Хятадад ногдож байна. Тус улс эрчим хүчний нөөцийн хэрэглээгээр тэргүүлэгч орнуудын нэг хэвээр байгаа нь эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг байнга эрж хайхад хүргэдэг.
"Фүкүшима-1" АЦС-д осол гарсны дараа цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрөөсөө хэд хэдэн орон татгалзсан билээ. Юуны түрүүнд, Япон улс тавдугаар сарын эхээр сүүлчийн реактораа унтраажээ. Герман улс 2022 он гэхэд есөн АЦС-аа хааж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт аажмаар шилжихээр төлөвлөж байна. Одоо ХБНГУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээний ердөө 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа ажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ