Энэ зун ОХУ-ын Дорнод цэргийн тойрогт олон улсын хамтарсан сургуулилт болно. Орос-Энэтхэгийн "Индра-2012", Оросы-Монголын "Сэлэнгэ-2012" хамтарсан сургууль 8-9 дүгээр сард болно гэж тойргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Байлдааны бэлэн байдлын түвшин болон цэргийн тойргийн сахилга батыг дээшлүүлэх нь зуны сургуулийн гол зорилго байх болно. Хээрийн сургуулийн үеэр батальонуудын бэлтгэл, практик ажиллагаанд онцгой анхаарал хандуулна.
Олон улсын хамтарсан хээрийн сургууль нь Дорнод цэргийн тойргийн цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварын шалгалт болох ажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ