Пакистан улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай богино тусгалын баллистик пуужин амжилттай туршлаа гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Зөвхөн ганц биш нэг дор олон пуужин харвах чадвартай Хатф-9 пуужинг Пакистанд үйлдвэрлэжээ. 60 км зайд тусах чадвартай богино тусгалын пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой. Байгаа алдалгүй нарийвчлалтай онож түргэн хугацаанд устгах чадвартай юм байна. Пуужингийн туршилтыг Пакистаны Стратегийн довтолгооны төлөвлөгөө хариуцсан Генерал Халид Кидвай, NESCOM байгууллага, Пакистаны армийн зэвсэгт хүчний хурандаа генерал Тарик Надийм Гилани болон бусад цөмийн эрдэмтэн инжемерүүд үзэж сонирхсон байна. Энэтхэг улс саяхан 5 мянган км-т тусах чадвартай тив алгасагч алсын тусгалын пуужин туршсан. Үүний дараахан Пакистан улс пуужин туршлаа. Пакистан болон Энэтхэг улсууд Их Британийн колончлолын үед нэгдмэл улс байсан. Харин 1940-өөд онд шашин болон үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөнөөс болж 2 улс болон хуваагдсан юм. Түүнээс хойш 2 улс байнга бие биетэйгээ дайсагнасаар ирсэн бөгөөд гурван ч удаа хоорондоо дайтсан юм. Геополитикийн хувьд Пакисан улс Энэтхэгийг “Хайрцаглах” бодлого явуулж, Хятадтай стратегийн тал дээр хамтарч ажилладаг. Харин Энэтхэг улс Пакистаныг ганцаардуулах зорилгоор Афганистан болон Пакистаныг тойрон оршдог улсуудтай хамтарч ажилладаг. Хятад улсыг хайрцаглахын тулд Монгол, Япон, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг Дундад улсыг тойрон оршдог улсуудад илүү анхаарал тавьсан бодлого явуулдаг юм.
Shuum.mn
Shuum.mn