Дэлхий даяар хүүхэд хулгайлах гэмт хэргийн тоо өссөөр байна. Албан ёсны судалгаагаар дэлхийд 1 жилд 58 мянга орчим хүүхэд хулгайлагддаг байна. Цагдаагийн ажилтны ярьж байгаагаар хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодож, хүүхдийнхээ өмссөн цамц, өмд гутал зэрэг дээр нэрийг аль болох тавихгүй байх хэрэгтэй аж. Учир нь гэмт этгээдүүд түүнийг нь ашиглан танимхайрч хуурч авч явах магадлалтай байдаг гэнэ. Мөн хүүхдийнхээ хаашаа, хэнтэй явсныг байнга мэдэж шалгаж, утсаар лавлаж байх хэрэгтэй юм байна. Хүүхдээ хамгаалах үндсэн зарчимд:
-Хүүхдүүдээ гэмт этгээдүүдээс хэрхэн болгоомжлохыг зааж сургах хэрэгтэй.
-Хүүхдээ хараа хяналтгүй ганцааранг нь орхиж болохгүй.
-Сургууль, цэцэрлэг зэрэг хүүхэд олноороо бужигнадаг газар ойрхон байгаа машинд ойртохгүй байх зэрэг багтдаг байна.
Хүүхэд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний нэгдүгээрт хүүхдийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан нь хүүхдийг хулгайлах ордог байна. Ийм төрлийн гэмт хэрэг ихэвчлэн салсан гэр бүлүүд хүүхдээ булаацалдах үед гардаг.
Хоёрдугаарт, танихгүй хүн хүүхэд хулгайлах багтдаг. Гэмт этгээдүүд хүүхдийг өөрийн болгох, хууль бусаар үрчилж авах, боолчлох, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулах, эд эрхтнийг нь зарах зэрэг зорилгоор хулгайлдаг. Цаашлаад амь насанд нь хүртэл хүрдэг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхэд илүүдэхгүй юм байна.
Shuum.mn