logo
Хамгийн тарган муур шинэ гэр орон хайж байна

Хамгийн тарган муур шинэ гэр орон хайж байна

2012/06/04
Спонж Боб нэртэй энэ муур 13.6 кг жинтэй. Нью-Йоркийн "Animal Haven" нэртэй амьтан хамгаалах газрын ажилтнууд есөн настай энэ мууранд илчлэг багатай хоол хүнс өгч, хөдөлгөөнтэй, идэвхтэй байхад нь тусалж байгаа юм байна. Итгэмээргүй том биетэй муурыг авч, гэртээ тэжээх хүнийг олоход хэцүү байгаа гэнэ.
Спонж Боб одоо дэлхийн хамгийн тарган муур юм. Учир нь Нью-Мексико мужийн төв Санте-Фе хотын нэгэн иргэний тэжээдэг байсан "Meow" нэртэй муур энэ сарын эхээр уушгины өвчнөөр үхжээ. Энэ муур 17.7 кг жинтэй байсан аж.
“Animal Haven" амьтан хамгаалах газрын дэд захирал Кендра Марагийн хэлснээр эзнийг нь асрамжийн газар луу шилжүүлсэн учраас Спонж Бобыг авчирсан байна.

Амьтан хамгаалах газрын ажилтнууд хэт тарган муурыг тусгай дэглэмийн дагуу, илчлэг багатай хүнсээр найман сар хооллосны дараа хэвийн жинтэй болно гэж найдаж байгаа аж.

Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш