logo
Уго Чавез Твиттерийн

Уго Чавез Твиттерийн "найздаа" шинэ байр бэлэглэв

2012/06/04
Facebook-ээс гадна Монголчуудад аль хэдийн танил болоод байгаа олон нийтийн харилцааны вэбсайтуудын нэг нь Twitter билээ. Тэгвэл Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез Твиттер сайтын 3.000.000 дахь дагагчдаа шинэ байр бэлэглэж, тун өгөөмөр зан гаргажээ. Твиттерийн "follower" буюу үгчилбэл дагагч гэдэг үгийг Facebook-ийн "friend"–тэй зүйрлэж болох юм.
19 настай Наталиа Валдивиесо Твиттер сайт дээр Чавезын гурван сая дахь дагагч болсныхоо төлөө ийнхүү шинэ гэр оронтой боллоо.
Тэрээр өөрийн твиттер хуудсандаа "Танд баярлалаа, та бол хамгийн шилдэг Ерөнхийлөгч, миний шинэ байр үнэхээр гайхалтай" гэж бичжээ.

Чавез даваа гаригт Валдиевиесод баяр хүргэсэн байна. Чавезын менежер Карлос Мата Фигуэроа азтанаар шалгарсан эмэгтэй удахгүй байрныхаа түлхүүрийг гардаж авах болно гэдгийг хэлжээ.

Чавезын Засгийн газар орон сууцны хорооллуудыг барих ажлыг эхлүүлээд байсан юм.
Гэхдээ түүний гар сунгасан шийдвэрийг шүүмжлэх хүн цөөнгүй байна.
Засгийн газрыг шүүмжлэгч Густаво Коронел өөрийн блогтоо "Ердөө өөрийг нь дэмжсэний төлөө ийм байдлаар шагнал өгч байгаа нь байж боломгүй хэрэг, орон сууцыг Чавезын мөнгөөр биш Засгийн газрын хөрөнгөөр босгосон, өөрийг нь дэмжсэн хүмүүст ингэж үнэгүй зүйл өгч байгаа нь ичгэвтэр хэрэг" гэж бичжээ.
Харин "El Chiguire Bipolar" хэмээх вэбсайтад Чавезын твиттер сайт дээрх бусад 2.999.999 дагагчийн урам хугарсан, тэд юу ч аваагүй хэмээн хошигносон байна.

Эх сурвалж: http://www.telegraph.co.uk
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш