Өдрийн ихэнхийг ажил дээрээ компьютерийн ард ажилдаа дарагдан өнгөрөөдөг хүмүүс цөөнгүй. Үүнийг яаж амжуулах, тэрийг яах вэ гэсээр суутал нэг л мэдэхэд ажлын цаг дуусчихдаг.
Заримдаа бүр илүү цагаар сууж, ажиллах ч хэрэг гарна. Гэтэл хажуугаар нь бие нозоороод, ядраад байдаг. Ажлын идэвх буураад, эрч хүч багасаад, өдөржингөө хэвтэж өнжмөөр санагдана.
Хэрэв танд яг ийм зовиур илэрсэн бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй. Эрдэмтэд бүтэн сарын турш өдөрт 20 минут хурдан алхах эсвэл ямар нэгэн биеийн хүчний болон булчин ажиллуулах дасгал хийвэл таны биеийн сульданги байдал өөрчлөгдөж, та урьдынхаасаа ч илүү сэргэлэн болно гэдгийг баталжээ.
Эхэндээ ядарч байгаа мэт санагдах ч байнгын дасгал болгосноор та хөдөлгөөний дутагдалд орохгүй. Бас жингээ тогтмол барьж чадна. Та жингээ бага зэрэг хасахыг хүсч байгаа бол хамгийн багадаа долоо хоногт таваас доошгүй удаа 45 минут алхаад үзээрэй. Хэтэрхий их санагдаж байгаа бол эхний ээлжинд 10 минут алх.
Тайван гэгч нь байраа нэг тойрчих. Маргаашаас нь хугацаагаа бага багаар ихэсгэн, хурдаа ч бас нэмчих. Ингэснээр та ямар нэгэн спорт төвд явах зардлаа хэмнэхээс гадна өөрийн хүссэнээр жингээ хасч чадна. Алхах нь цаг хугацаа, мөнгө санхүүгээс гадна эрүүл мэндийн асар их ач тустай болохыг та хэлүүлэлтгүй мэднэ.
Тиймээс та хөдөлмөрлөж байж олсон мөнгөө таксинд үрж байснаас, хоёр хөлөөрөө алхаж эрүүл мэндээ сайжруулаарай.
Emch.mn