Өнөөдөр 10.00 цагаас Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Сүхбаатар дүүргийн шүүхэд болох уг шүүх хуралд Н.Энхбаяр өөрийн биеэр оролцов.
2-р эмнэлгийн эмч нарын албан ёсны дүгнэлтээр бол " Н.Энхбаярын биеийн байдал нь сайн. Харин эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөн дутагдвал эрүүл мэндийн байдал муудаж болзошгүй. Иймээс шүүх хурал буюу аливаа олон нийтийн арга хэмжээнд оролцох бүрэн боломжтой" байсан тул ийн оролцож байгаа аж.
Н.Энхбаяр болон "Улаанбаатар таймс" сонины Ерөнхий Эрхлэгч асан, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд Ерөнхийлөгч До.Чулуунбаатар, "ТВ 9" телевизийн Ерөнхий Захирал асан Д.Дуламсүрэн, УБЭҮ-д ган бөмбөг нийлүүлдэг "Саятан" хочит Ж.Мягмаржаргал нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-дахь заалтын дагуу буруутгаж байгаа.
Хэрэв Н.Энхбаярын гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна.
Гэсэн ч Н.Энхбаяр өмгөөлөгчөө солих хүсэлт тавьсан тул шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Н.Энхбаярт холбогдох хэргийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу зургаадугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулжээ.