logo
Эх үрсийн баяраар гурван ихэр мэндэлжээ

Эх үрсийн баяраар гурван ихэр мэндэлжээ

2012/06/04
Зургадугаар сарын 1-ний буюу эх үрсийн баяраар нийслэлд 21 хүүхэд мэндэлжээ. Тэдний 13 нь хүү, найм нь охин хүүхэд юм байна. Мөн энэ өдөр ЭНЭШ төвд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Гурван ихэр хүүхэд төрүүлсэн эх 38 настай аж. Түүний хувьд дөрөв дэх төрөлт нь байжээ. Ийн тэрбээр одоо долоон хүүхдийн ээж болж буй гэнэ. Эх болоод гурван ихэрийн биеийн байдал сайн байна. Одоогоор ихэрүүдэд нэр өгч амжаагүй гэнэ. Гурван ихэр хүүхэд төрүүлсэн ээжийн хувьд ихэр хөвгүүд байсныг төрөх үеэр мэдэж ихэд гайхсан байна. Хөвгүүдийн ээж нь өмнө эмчийн хяналтад байхдаа гурав биш хоёр ихэр хүүхэд гэдгийг эмчийн хяналтаар тогтоолгож байжээ. Одоогоор ихэрүүд ЭНЭШ төвийн нярайн тасагт хэвтэж буй тул хөвгүүдийн ээж хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс татгалзсан юм.

Н.Алтаа
Эх сурвалж: "Нийслэл таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш