logo
Бээжинд 1989 онд болсон эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр яллагдсан бүх хүмүүсийг суллахыг БНХАУ-аас АНУ шаардлаа

Бээжинд 1989 онд болсон эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр яллагдсан бүх хүмүүсийг суллахыг БНХАУ-аас АНУ шаардлаа

2012/06/05
Бээжинд 1989 онд болсон эмх замбараагүй байдал оролцсон хэргээр яллагдсан бүх хүмүүсийг суллахыг БНХАУ-аас АНУ шаардлаа. Тяньаньмэнийн төв талбай дээр 1989 онд болсон үйл явдлын тухай ярьж байна. Вашингтонд болсон шуурхай хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тонер энэ тухай мэдэгдсэн байна. Тэр үед хэдэн хүн алагдсан, хэд нь сураггүй алга болсон, хэд нь баривчлагдсан тухай мэдээлэлийг БНХАУ нийтлэх ёстой гэж Төрийн департамент үзэж байна. Тэр жагсаал цуглаанд оролцогчдыг болон тэдний гэр бүлийг мөрдөн мөшгөхөө зогсоохыг Вашингтон уриалсан байна гэж өнөөдөр “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна. Төрийн департамент энэ мэдэгдлээ “Тяньаньмэнийн талбайд болсон үйл явдал  нэрээр” алдаршсан үйл явдлын 23 жилийн ойд зориулсан байна. Бээжин хотод сар гаруй үргэлжилсэн олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг 1989 оны 6-р сарын 4-нд харгис хэрцгийгээр дарсан юм. Тяньаньмэнийн талбай дээр байрлаж өлсгөлөн зарласан оюутнуудын лагерийг хөөн зайлуулсан нь гол үйл явдал болсон юм. Энэ эмх замбараагүй байдалд оролцогчид олон мянган жагсаал цуглаан хийж, дээрэм тонуул хийх, галдан шатаах, цэрэг, цагдааг алах зэрэг ажиллагаа явуулж байжээ. Энэ үйл явдлыг албан ёсны Бээжин хуьсгалын эсрэг бослого болсон гэж үздэг ба тэр үеийн төрийн удирдлагуудын явуулсан ажиллагаа зөв байсан гэдгийг Хятад улсын дараа дараачийн үйл явдлын хөгжил харуулсан гэж тэмдэглэсэн байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш