Сирийн мөргөлдөөнийг зохицуулах шийдвэрийг эрж хайхад ЕХ, ОУ-тай нягт хамтран ажиллах ёстой. Брюссельд ням гаригийн орой тараасан ЕХ-ны аюулгүй байдлын болон гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. Санкт-Петербургт болж байгаа ОУ-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Эштон, Аннаны төлөвлөгөөг амжилтад хүргэхэд ОУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж онцлон тэмдэглэсэн байна. Ням гаригт НҮБ болон АОЛ-ийг тусгай төлөөлөгч Кофи Аннантай ярихад Дамаскт газар дээр нь хийж байгаа уулзалт, хэлхээ холбооны тухай надад мэдээлсэн гэж европын дипломат байгууллагын тэргүүн мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Тэд нөхцөл байдлыг үнэлэж байгаа саналаа солилцсон ба сирийн хямрал дээд цэгтээ хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тус улсад сүйрэл болохоос зайлсхийх хэрэгтэй байна гэж Эштон тэмдэглэжээ. Европын дипломат байгууллагын тэргүүн хүчирхийлэл болон хэлмэгдүүлэлтийг нэн даруй зогсоохыг Дамаскаас шаардаад, НҮБ-ын ажиглагчидтай хамтран ажиллахыг дахин уриаллаа.