АНУ-ын төрийн департмент жилийн ээлжит тайлангаа гаргаж, дэлхийн улсууд хүний эрхийг хэрхэн дээдэлж байгаа болон хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа улсуудыг жагсаажээ. Үүнд Тунис, Египет зэрэг жасмин хувьсгал гарсан орнууд болон Хойд Солонгос, Куба гээд нэг намын дэглэмтэй хаалттай улсууд багтсан байна. Хүний эрхийг хэрхэн дээдэлж байгаагаар нь жагсаадаг жилийн уламжлалт тайланг АНУ гаргаж эхлээд 40-өөд жилийн нүүрийг үзэж байна. Харин сүүлийн 10-аад жил өөр улсууд мөн үүнтэй төстэй тайлан гаргадаг болсон. Дундад улс мөн АНУ-ыг шүүмжилсэн өөрсдийн тайлангаа гаргажээ. Тэд тайландаа “АНУ дэлхийн улсуудыг хүний эрх зөрчиж байна гэж мэдээлдэг ч өөрсдийнхөө хүний эрх зөрчиж байгаа явдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг. Өөрөөр хэлбэл албаар сохор болж жүжиглэдэг” гэжээ. АНУ-ын хувьд Хятадын эрх баригчдыг хүний эрх зөрчдөг, иргэдийн улс төрийн хэвлэн нийтлэх, үг хэлэх, эрхийг хаан боогдуулдаг. Ардчилсан чөлөөт үзүүлтнүүдийг шахаж, дарамталдаг, хорьдог, баривчилдаг, цаашлаад тэдний аминд нь хүрдэг гэж шүүмжилдэг. Харин Хятадууд АНУ-ыг шүүмжлэхдээ ОКУПАЙ буюу эдийн засгийн алуурчдаас улс орноо хамгаалах гэсэн жагсагчдыг баривчилсан. Тэднийг зэрлэгээр хөөж тууж, цагдаагийн шаардлага биелүүлээгүй жагсагчдыг баривчилсан гэж буруутгаж байгаа юм. Мөн АНУ буутай холбоотой хүн амины хэргийн гаралтын тоогоороо дэлхийд толгой цохиж яваа. Гэхдээ энэ нь хүний эрх зөрчигдсөн үү гэдэг нь асуудалтай байгаа гэж шинжээчид эргэлзэж байна. Учир нь аль ч улсад нийгэмд гэмт хэрэг гардаг. Гэхдээ энэ нь хувь хүн гэхээсээ илүүтэй тухайн нийгмээс хамаарч гэмт хэрэг гардаг. Хятадууд мөн АНУ-ыг дэлхин хүн амын 5 хувийг эзэлдэг ч Америкийн хүн амын 35-50 хувь нь хувьдаа буу эзэмшдэг. Мөн нэг хүнд ноогдох гэмт хэрэгтэн буюу торны цаана ял эдэлж байгаа хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж байна гэж шүүмжилжээ. Энэ нь үнэн гэхдээ энэ тоо баримт хүний эрх зөрчөгдсөнд тооцогдож байна уу гэвэл бас л эргэлзээтэй. Хятадууд мөн АНУ ажилгүйчүүдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Баян хоосны ялгаа тэнгэрт тулсан. Америкийн нийт хүн амын дөнгөж 50 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг нь хүн эрүүл явах батагаа байхгүй болгож байна. Боловсролын салбарт зарцуулах хөрөнгөөр дэлхийд доогуурт явж байна гэжээ. Энэ нь үнэн. Нью-Йорк хот боловсролын салбарт зарцулах хөрөнгө төсвөө 14 хувиар бууруулаад байгаа. Эдгээр үзүүлэлтээр АНУ яалт ч гүй Хятадын дараа орж байгаа нь үнэн. Хятадын эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэнд боловсролыг Америкаас илүү анхаардаг нь үнэн. Америкийн ХИСПАНИК буюу Латин Америк гаралтай иргэдийн 11 хувь нь ажилгүй, Нигер буюу хар арьстай иргэдийн 16 хувь нь ажилгүй байгаа. Мөн хөдөлмөрийн насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш байдал алдагдсан. Дунджаар эрэгтэй ажилчин 1 долларын орлого олдог бол адилхан ажил хийж байгаа эмэгтэй хүн 77 центийн орлго олж байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бага цалинжиж байна гэж шүүмжилжээ. Мэдээж аль ч улсад шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд байгаа. Америкт ч гэсэн шийдвэл зохих асуудал байгаа. Гол нь эдгээр 2 улсын иргэд бие биенийхээ гаргасан тайланг уншиж хүний эрхийг хүндэтгэж байгаа байдлаар өөрсдөө дэлхийд хэддүгээрт явж байна. АНУ, Хятад зэрэг дэлхийн нөлөө бүхий гүрнүүдийн талаар дэлхий нийт юу гэж бодож байгааг мэдэх хэрэгтэй. Гэхдээ эдгээр 2 гүрний ялгаа гэвэл АНУ аль ч талын байр суурийг илэрхийлсэн мэдээлэл тайланг чөлөөтэй хэвлэн нийтлэнэ. Харин дундад улсын эрх баригчид Хятад улс хүний эрхийг уландаа гишгэж байна гэсэн мэдээлэл тайланг аль ч хэвлэл мэдээлэл вебсайтанд байрлуулалгүй хаасан байгаа. Эндээс хүний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурч боловсрох эрх Хятадад байна уу, үгүй юу гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм.
Shuum.
Shuum.