logo
Хятадын аж үйлдвэрүүд түргэн хугацаанд автоматжиж байна

Хятадын аж үйлдвэрүүд түргэн хугацаанд автоматжиж байна

2012/06/05
Хятад улс маш түргэн хугацаанд аж үйлдвэржиж байна. Аж үйлдвэржээд барахгүй хүний гарыг орлох хиймэл гар үйлдвэрлэж байна. Тэд тоног төхөөрөмжөө сайжруулж, хүний гараар бүтдэг хөдөлмөрийг хялбарчлах зорилгоор хүний хиймэл гар үйлдвэрлэж байна.1990-ээд оны үед Хятад улс хямд ажиллах хүч, түүхий эдийн асар их нөөцөөрөө гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байсан. Гэхдээ энэ байдал аажмаар буурч байгаа юм. Үйлдвэрийн эзний ярьж байгаагаар Хятадын дундаж амьдралтай иргэдийн цалин бараг 3 дахин нэмэгдсэн. Гэхдээ үйлдвэрлэлийн зардал өсөөгүй байна. Хятадын үйлдвэрийн ажилчдын цалин нэмэгдэхийн хэрээр хүнд хэцүү ажил хийдэг хүмүүсийн тоо буурч байна. Мөн илүү аж үйлдвэржиж байна. Цагаан гартнуудын тоо жил ирэх тусам өсч байна. Мөн жилд 6 сая гаруй хүн их, дээд сургууль төгсч байна. Тэд цалин багатай ч цагаан гартны ажлын байрны төлөө хүчтэй өрсөлдөх болжээ. Хямд хөлсөөр сургасан инженер эрдэмтэд үйлдвэр дээр гарч үйлдвэрийн тоног төхөөрөмж зохион бүтээхэд хувь нэмрээ оруулж эхлээд байна. Эдийн засагч Энди Ротманы ярьж байгаагаар жижиг оврын хүнд болон хөнгөн үйлдвэрүүд богино хугацаанд автоматжиж байгаа ч бас удаашралтай хэсэг байгаа юм байна. Японы автомат тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг МИЦУБИШИ компани Шанхайд саяхан салбараа нээсэн. Хятадын эрх баригчид аж үйлдвэрийн автоматжуулалтыг сайжруулах зорилгоор Европ болон Япон зэрэг аж үйлдвэржсэн орнуудаас туршлага судалж, аль болох түргэн хугацаанд автгоматжуулалтыг сайжруулахаар чармайн ажиллаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш