Өнгөрсөн долоо хоногийн эхээр нэгэн онц ноцтой эмгэнэлт хэрэг гарчээ. Нэгэн авто засварын газар ажилладаг 15 настай, 16 настай хоёр хүүхэд засварынхаа газар засуулахаар орхисон машиныг хулгайлан унаад, Зайсан орчмын замд зугаацаж явжээ. Тэднийг замын цагдаа зогсоон шалгахаар дохиход насанд хүрээгүй, жолооны үнэмлэхгүй, дээр нь хулгайгаар машин унаж явсан нь илрэнэ гэж айсан хүүхдүүд тэр чигтээ зугтсан байна. Замын цагдаагийнхан араас нь хөөх үед тэд Их тэнгэрийн ам руу зугтаж, улмаар Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалттай обьект руу хашаа хороог нь дайран, нэвтрэн орсноор нэг нь газар дээрээ нас барж, нөгөөх нь Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн даруйдаа нас барсан байна. Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтыг нэвтэрсэн уг золгүй хэргийг ихээхэн нууцалж байгаа бөгөөд уг хэргийн улмаас хамгаалалтынхан нь элдэв шуугиан хэл аманд орохоос болгоомжилсон бололтой.
Уг хэргээс үүдэн, насанд хүрээгүй хүүхэд шөнө оройн цагаар ажиллуулсан, хараа хяналтгүйгээр бусдын өмчийг даатган үлдээсэн Авто засварын газар хамгийн түрүүнд асуудалд унах бололтой. Дээр нь засуулахаар өгсөн автомашиныг нь хулгайд алдан осолд оруулсан ял, өр төлбөр гарах нь дамжиггүй. Түүнчлэн осолд орсон хүүхдүүдийн үхлийн шалтгаан багагүй анхаарал хандуулах сэдэв болох нь. Автын ослоос болж үрэгдсэн үү эсвэл тусгай хамгаалалтын бүс нэвтэрсэн учраас хохирол амсахад хүрсэн үү гэдэг учрыг олох асуудал урган гарч буй бололтой. Дээр нь ерөнхийлөгчийн тусгай обьектын харуул хамгаалалт ямар түвшинд байсан, замын цагдаа хүүхдүүдийг үхэлд хүргэхгүйгээр зогсоож болох боломж байсан эсэх, эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлсэн, нөхцөл байдал газар дээрээ ямар байсан зэрэг хөндөх асуудлууд ургаж таарах нь. Эрхэм ерөнхийлөгч энэ үеэр гадаадад айлчилж байсан хэдий ч энэ хэрэгт хэрхэн хандаж байгаа нь олны анхаарлыг татах асуултын нэг яах аргагүй мөн болоод байна. Эцсийн эцэст хоёр хүүхэд томчуулын салан задгай мөнгө хөөсөн өчүүхэн байдлаас болж амь насаараа хохирлоо. Хүүхдүүдийг илүү цагаар ажиллуулж болохгүй гэдгийг засварын газар нь, машин хулгайлж болохгүйг хүүхдүүд нь мэддэг байх гэж найдаж болох ч, бүр нарийвчилбал тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрч болохгүй гэдгийг мэдэхгүйгээс үүдэн гарсан энэ эмгэнэлт хэрэг сургуулийн хичээлийн хөтөлбөрт шинэчлэл хийх цаг болсныг анхааруулж байна. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар эрэн сурвалжилж уншигчдадаа сэрэмжлүүлэг болгон хүргэх болно.
Э.Гонгор
www.shuum.mn