Өнгөрсөн тавдугаар сар Монголын тамирчдын хувьд медалийн арвин ургацтай сар байсан бөгөөд энэ сарын шилдгээр өэдөр амжилт гаргасан цөөнгүй тамирчид нэр дэвшээд байна.
МҮОХ-ноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин" төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран 2011 оны 10 дугаар сараас эхлэн шалгаруулж байгаа юм.
2012 оны тавдугаар сарын шилдэгт нэр дэвшигчдийг та бүхэнд танилцуулж байна. Монгол Улсын гавьяат тамирчин /МУГТ/ О.Бурмаа (чөлөөт бөх) Энэтхэг улсад болсон "Хари Рам" -ын нэрэмжит Гран при тэмцээнд 72 кг-д алтан медаль хүртсэн. ОУХМ Э.Сумъяа (чөлөөт бөх) Энэтхэг улсад болсон "Хари Рам" -ын нэрэмжит Гран при тэмцээнд 55 кг-д алтан медаль хүртсэн. ОУИМ Б.Мөнгөнтуул (шатар) БНХАУ-ын Заожуан хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд блиц болон хувийн төрөлд алт, хүрэл медаийн эзэн болсон. МУГТ Б.Наранбаатар (чөлөөт бөх) Финландын Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд түрүүлж, эх орондоо олимпийн эрх авчирсан. ОУХМ О.Үйтүмэн (чөлөөт бөх) Хельсинк хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо олимпийн 29 дэх эрхийг авчирсан. Эверестийн оргилд гарсан Монголын уулчид (С.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан), мөн уулчин С.Бат-Эрдэнэ Түвдийн талаас олон улсын экспедицэд багтан авирч төрийн далбаагаа мандуулсан. Кёкүтэнхо Н.Цэвэгням (сумо) Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башёд түрүүлсэн. Тэрбээр 20 жил сумод зүтгэсний дараа хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөхөөр тодорсон.
Тавдугаар сарын шилдэг тамирчин зургадугаар сарын 9-ний өдөр тодорно.
Д.Өлзий