logo
Малын тоо өсч байгаа ч, чонын тоо хорогдоогүй

Малын тоо өсч байгаа ч, чонын тоо хорогдоогүй

2012/06/05
Чоно хийморьтой амьтан. Чонын бараа хараагүй ч ямар амьтан байдгийг мэдэхгүй хүн гэж үгуй. Юутай ч энэ удаа чонотой холбоотой зарим зүйлийг бас дахин сөхөж бичихээр шийдлээ. Сүүлийн үед чоно элбэгшсэн тухай хааяагүй ярьж, сонин хэвлэл дээр ч мэдээлэл гарсаар байгаа. Чоно элбэгших нь аргаүй юм. Яагаад гэвэл өдгөө чоно авладаг хуучны мэргэшсэн анчид ховордчихсон.

Тэр дундаа бэлтрэг суйлдаг хүн бараг байхгүй болсон. Чоно гээч амьтан нэг удаа төрехдоө хэдэн бэлтрэг гаргадаг билээ гээд л бодоход тоо толгой нь өссөхөөс ч яахав.
Тэгээд ч хэн дуртай хүн авлаж, алж устгаж чаддагүйгээрээ онцлогтой. Хүмүүн бид нар мах идэхгүй байж чаддаг бил үү? Энэ лугаа чоно гэдэг амьтан чинь бас л махчин болохоор өлсөөд ирэхийн цагтхоол олж идэж л таарна. Өнөөдөр чоно элбэгшсэн учраас хоттой хонь рүү нь дайрч, хээрээр яваа дэл сул бодыг нухаж байна.

Тэр битгий хэл бэлчээртээ яваа хонины захаас шүүрэх тохилдол ч бий.

Өнгөрөгч оны намар Говь-Алтай аймгийн ИТХТ, ЗДТГ-аас Чоно авлах удирдамж, болзол гаргаж дүгнэсэн. Уг удирдамж, болзолын зорилгод «Сүүлийн жилүүдэд чонын тоо толгой эрс өсч, аймгийн эдийн засгийн үндсэн бааз суурь болсон мал аж ахуй болон нэн ховор, ховор амьтадын тоо толгойг цөөрүүлэхэд ган, зуднаас дутуугүй тэр араатан хохирол учруулж байгаа тул аймгийн хэмжээнд чоно авлах а1жлыг зохион байгуулалтайгаар ногЛУгацаанд сум багийн иргэдийг татан оролцуулж, аюул осолгүй хэрэгжү ;,дэхэд оршино» гэсэн утгатай тодорхойлсөн байв.

Чоно авлалтыг аймгийн төвөөс гурав, гурван сумыг хариуцсан ангийн 6 баг гарч ажшшасан. Авласан чонын тоогоор багуудыг шалгаруулж шагнахаар болзолд тусгасан. Авласан чонын тоогоор багуудыг шалгаруулж шагнасан. Нэгдүгээр байрыг «Батламж» 700,0 мянган тогрөг.
Хоёрдугаар байрыг «Батламж» 500,1 мянган төгрөг, Гуравдугаар байрыг «Батламж 300,0 мянган төгрөгөөр шагнасан байх учиртай. Шагналын сан болон ажлын хэсгийн бензины зардлыг «Алтайн хөгжил XX! зуун» ТББ, «Алтайн эрин» сан санхүүжүүлсэн.

Нэгэн гэм нь уг ажлыг зохион байгуулалцсан УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар дараахан нь буруушаагдаж, хэл аманд орж байсан санагдана. Тийм учраас хэдэн чоно алж устгасан гэх тоо баримт нь бүдэг өнгөрсөн юмдаг.

Говь-Алтай аймагт болсон «Малчдын хоёрдугаар зөвлөгөөр» дээр хамгийн олон удаа дурдагдаж, яригдсан асуудал бол чонотой тэмцэх санаа байсан гэдэг. Жишээ нь Цогт сумын Рашаант багийн малын эмч Цэдэндамбаа «Чоно, ирвэс агнах ажлыг зохион байгуулмаар байна. Энэ хоёроос болж мал их хорогдлоо.

Чоныг магтсан Монгол ардын үлгэр нэг ч байхгүй» гэсэн байлаа. Чоныг авлаж болох ч, ирвэс гэдэг амьтан дэлхийн улаан номд бичигдсэн болохоор авлах «Санаа байвч сачий дутна» гэгч болж таарна.

Алтай сумын иргэн Төвсүрэн «УИХ-ын эрхэм гишүүн минь ээ! Манай нутагт чоно авлах ажлыг зохион байгуулж өгөөч? Энэ амьтны тоо хэрээс хэтэрлээ. Монгол улс чоноор биш малаар хогжинө биз дээ» гэжээ.

Мөн Бугат сумын иргэн Халтар «Чоно гуайг чулуу, мод барьж хөөх дээрээ тулаад байна» гэсэн байхад Хөхморьт сумын Завхан гол багийн иргэн Даваацэвэг «Бод гээч мал боохойн хоол болоод дуусах нь» гэж халагласан байх жишээтэй.

Цогт суманд л гэхэд жилд 30 тэмээг чонын хоол болгож байгаа тухай баримтаар харамсан ярьсан байхад Бугат суманд нялх унага цөөхөн бойжиж байгаа тухай яриа өрнөж байсан тодийгүй азарга хүртэл чононд бариулсан гэнэ билээ.

Энэ мэтчилэн жишээ баримтаар хэлээд байх юм бол цөөдөхгүй бололтой.

Ер нь сүүлийн жилүүдэд бодын тол авдаг нь нүдний гэм болох тийшээгээ ханджээ. Цогт сумын Гэгээт багт л гэхэд хоёрхон жилийн дотор 50 гаруй адуу, 120 орчим сарлаг хээрийн амьтны зоог болсон байх юм.

Иймээс нэг л мэдэхэд таван хошуу мал маань хоёр, гуравхан хошуу мал болчихсон байхыг үгүй гэх аргагүйд хүрчээ. Эрхбиш бог малыг өдөрт нь дагаж, шонө нь мануухай босгох болон зээгэн хүрээтэй шорон мэт хашаандхашдаг болохоор хантай байдаг аж.

Ү н э х э э р чонын тоо толгой эрс осч тус аймгийн гэлтгүй аль ч аймгийн эдийн засгийн хөрс суурь болсон мал, түүнчлэн нэн ховор болон ховордсон ан амьтдыг цоорүүлэхэд ган зуднаас огтхон дутахааргүйхохирлыг чоно хэмээх хээрийн амьтан учруулсаар байгаа нь нууц биш.

Нэрт яруу найрагч, Дэрэнгийн дэлт «хар азарга» хэмээх Ц.Чимиддорж агсан маань «Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй» гэж шүлэглэсэн ч өнөөдөр малчдад менежмент хэрэгтэй байгаа нь нэгэнт тодорхой болжээ.

Малыг өсгөж болж байна, уулаасаа чаддаг юм чинь. Гэхдээ малыг зөвхөн өсгөөд болчихдог юм биш. Өнөөдрийн малчид малаа зуднаас зудны хооронд өсгөөд хүний биш байгалийн зохицуулалтаар аж торж байгаа билээ.

-Мал, малчин хоёр хэдэн мянганы тэртээгээс «Нэгдэл», «Хувьчлал» хоёрыг эс тооцвол төрийн оролцоогүйгээр хэнээс ч, юунаас ч хамааралгүй тэнгэр шүтэж, газар түшиж өдгөө хүртэл монголоо тэжээж, тэтгэсээр л явна гэж Говь-Аитай аймгийн Цогт сумын Гэгээт багийн малчин ГАмарсанаа ярьсан.

Тийм ч учраас малын дайсан чонотой тэмцвэл тэмцсэн шиг тэмцэх л хэрэгтэй байгаа юм. «Боохой борооноор» гэдэгсэн.

Тэр нь Боохой» гэхээсээ илүү хүн рүү хандсан санаа байсан бол өдгөө боохой бодит байдал дээр борооноор байтугай нартай өдөр төлөг, борлон шүүрэхдээ хүрээд байгаа юм биш үү? гэх эргэлзээ төрнө.

Хуучин нийгмийн үед түүхий эдийн бэлтгэлээр чонын арьсны төловлөгөог биелүүлэх гэж хэрэндээ л ажил болдог байсан.

Зах зээлийн нийгмийн энэ цаг үед чоно авлах нэг нь авлаж, буйлуулах нэг нь буйлуулж л байх шиг байна.

Үнэндээ ч ангийн тэнгэртэй хэн нэгэн ажил болгоод чоно авлаад үзэхэд малчдад тус болоод зогсохгүй, арьс нь бас ч гэж дажгүй үнэ хүрдэг бололтой. Малчин андынхаа хүсэлтээр чонын талаар товчхон бичихэд ийм болой.

Д.Сэрээтэр
Эх сурвалж: МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш