ОХУ-ын Халимагийн шашны тэргүүн, Дилав Хутагт Монгол оронд айлчлан ирлээ. Түүний санаачлагаар "Дээдсийн зүрхэн шүтээн"-ийг Монгол Улсад хоёр дахь удаагаа залан авчирсан юм.
Дорнын номт орны нэг болох Монгол оронд эдгээр шүтээнүүд энэ сарын 4-25-ны хооронд залагдах юм. Өчигдөр "Ринсэл" гэгдэх уг шүтээнүүд Монголын хүүхдийн ордонд залагдсан бөгөөд сүсэгтэн олон хурж, хиргүй ариун сэтгэлийг хүсэмжилсэн юм. Учир нь "Ринсэл" хүний сэтгэлийг ихээр ариусгадаг ба сургааль номонд шүтээнийг гороолох мөргөх, тахил өргөх тэргүүнтэн нь тэднийг зөвхөн нэг харахын төдийд асар их буян хураадаг хэмээн айлджээ.
"Ринсэл" гээч нь бурхан багш болон бурханы шашны ихэс мэргэд, бүтээлчийн шарил биенээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйлсийг хэлдэг ба сувдан хэлбэрээс гадна шүдний, ясны гэх мэт ринсэлүүд байдаг аж. Мөн уг хэлбэрүүд нь номын их багш нарын дотоод сэтгэлийн ариусал, гэгээрлийн эрдэм, мөн чанарыг өгүүлэх тул уг шүтээнийг үзэж, түүнд мөргөснөөр бурхан багш тэргүүтэй агуу номын багш нартай номын гүн барилдлага тогтоохын ховор боломж аж.
Зопа Ринбүүчи ламтан Энэтхэг улсад бүтээхээр горилж буй 152 метр Майдар бурхны тааллын тус газар залж сүшиглэхээр 1000 гаруй шүтээнийг цуглуулаад байгаа агаад бүх шүтээнүүд нь мөн Монгол оронд ирээд буй юм.
Эдгээр шарилын эрдэнэт шүтээнүүдийг Зопа Ринбүүчи ламтан олон жил цуглуулж улмаар нэн ховор хийгээд үнэт цуглуулга болсон байна. Үнэлж баршгүй их нандин өв учир маш сайн хадгалалт хамгаалалтанд байдаг аж.
Дэлхий дахинаа шарилын шүтээнийг сүм, дуган, хийдэд шүтээн болгон залдаг заншилтай ч энэ удаад олон түмэнд дэлгэн харуулж буй нь ховорхон тохиолдол гэнэ. Уг аяны үеэр шилэн хоргонд байрлах эдгээр эрдэнийн чандрыг ойроос харж, адис хүртэх боломж бидэнд тохиож байгаа юм. Мөн ямар нэгэн үнэ төлбөргүй байх бөгөөд тун удахгүй Завхан, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан хотод эдгээр шүтээнүүдийг залах ажээ.
Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн толь"