Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй газарт хог, шороо асгаж, үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр болжээ. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн байгууллага хамтран шалгалт хийсэн байна. Шалгалтаар үерийн аман дээр буусан 2000 гаруй айл байгаа гэсэн тооцоо гарчээ. Гарцаагүй үер усны аман дээр буусан, зөвшөөрөлгүй айл өрх, аж ахуйн нэгж, зөвшөөрөл олгосон ч нүүх шаардлагатай гэсэн дээрх иргэдэд газрын албанаас шаардлага хүргэсэн үед нүүхгүй бол гамшгаас хамгаалах хууль, захиргааны хариуцлагын дагуу торгууль ногдуулах юм байна.