Монгол Улсаас анх удаагаа Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийж байгаадаа баяртай байна хэмээн ГХ-ны сайд Г.Занданшатар хэлэв. Ерөнхий сайд С.Батболд, Япон улсын ерөнхий сайд Нода Ёшихико нар энэ оны 3 дугаар сарын 12-ны өдөр Токио хотноо хэлэлцээ хийх үеэр хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ дагуу Монгол, Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээний анхдугаар уулзалтын нээлт энэ сарын 4-нд Гадаад харилцааны яаманд болов. Хэлэлцээг нээж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Шимизү нар үг хэлэв.
Г.Занданшатар, Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхий сайд нарын хооронд ярьж тохирсон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эхлүүлэхээр боллоо. Монгол Улсын гуравдагч хөрш Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр болох эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар Монгол улсад Японы өндөр техник технологи, чанартай хөрөнгө оруулалт орж ирэх, Монгол Улсын түүхий эдэд суурилсан эдийн засгийг мэдлэгт суурилсан эдийн засагт хувиргахад илүү өгөөжтэй эдийн засаг болгон хувиргах нь эргэлзээгүй юм. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар хоёр улс харилцан худалдаа хийх, Монголын экспортын бараа бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд харьцангуй чөлөөтэй татвар багатай, татваргүй худалдаалагдах боломж нээгдэнэ. Энд худалдааны асуудал, гааль, хөрөнгө оруулалт, электрон худалдаа, эрчим хүч, уул уурхай, оюуны өмчийн, Засгийн газрын худалдан авалтын салбарт хамтран ажиллах , өрсөлдөөнийг дэмжих, бизнесийг орчинг төгөлдөржүүлэх, мал эмнэлэг, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах бизнесүүдийн хооронд гардаг зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэх зэрэг маш олон асуудлыг тусгах юм. Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарна гэлээ.
Япон Улсын гадаад харилцааны дэд сайд Нишимияа:
-Монгол Улс 1990 оны эхэн үед ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш эдийн засгийн эрх чөлөөт байдалд чиглэсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн юм. Тогтолцооны огцом өөрчлөлтийн хүнд хэцүү үеийг даван туулснаас хойш эдийн засгийн тогтвортой өсөлтийг үзүүлж ирсэн бөгөөд цаашид уул уурхайн ашигт малтмалын салбарын хөгжлийг түшиглэн дунд болон урт хугацаанд эдийн засгийн өндөр өсөлт үзүүлэх боломжтой байгаа. Ерөнхий сайд С.Батболд эдийн засгийн гадаад харилцааг бэхжүүлэхийг гол бодлогоо болгон дэвшүүлж, манай улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зэргээр Монгол улс Япон улс хоорондын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийг гадаад бодлогын тууштай чиглэлээ болгож байгаа бөгөөд Японы компаниудын Монголд хөрөнгө оруулах сонирхол ч нэмэгдэж буй юм. Манай улс ч, Монгол Улстай анхны чөлөөт худалдааны гэрээ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах гэж байгаадаа туйлын баяртай байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн харилцаа улам бүр хөгжинө хэмээн итгэж байна гэлээ.
Д.Догсмаа