logo
АТГ-ын байцаагчийн хуурамч диплом илрэв

АТГ-ын байцаагчийн хуурамч диплом илрэв

2012/06/06
Авлигатай тэмцэх газарт гурван жил ажилласан байцаагч хуурамч дипломтой байсан нь илэрчээ. Тус газар ойрын өдрүүдэд дотооддоо хяналт шалгалт явуулж байгаа бөгөөд уг шалгалтаар О.Одхүү гэх байцаагч хуурамч дипломтой байсан нь илрээд байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын Аюулгүйн байдлын албанаас албан хаагчдынхаа боловсролын бичиг баримтад шалгалт хийж байгаа. Тус шалгалтаар зарим нэг зөрчил дутагдал илэрч байгааг тэрбээр үгүйсгээгүй юм. Гэхдээ тус газрын шалгалт дуусаагүй байгаа бөгөөд шалгалтын дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Ямартаа ч “акул”-уудыг агнана хэмээн ам өгсөөр ажлаа авсан тус газрын шинэ дарга нар УИХ-ын гишүүдээс өгсүүлээд шаардлагатай гэснээ барьж хорих, ажлаа чамгүй сайн хийж байгааг ярих хүн цөөнгүй бий. Гэвч эл сүрхий дарга нарын хажуугаар хуурамч дипломтон шургалсан нь тун хачирхалтай. Асуудал хэрхэн шийдэгдсэнийг эргэн мэдээлэх болно.

М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш