logo
Дуучин Нара битүү энгэртэй цамц, урт юбканы эрэлд гарчээ

Дуучин Нара битүү энгэртэй цамц, урт юбканы эрэлд гарчээ

2012/06/06
Задгай яриа хувцаслалтаараа эрчүүдийн харцыг булааж байдаг дуучин Нара хүмүүжиж хүн төрхөндөө орж байгаа гэнэ. Хаа явсан газраа богино банзал, хөхөө ил гаргасан цамц өмсөж явдаг тэрбээр өөрийг нь ор хөнжлийн ажилтан гэж хэлэх хүмүүсээс залхаж хүмүүжиж байгаа нь энэ бололтой. Тэрбээр өөрийнхөө хувцасны шүүгээгээр дүүрэн хөглөрөх зеху хувцаснуудаа цааш хийж битүү энгэртэй цамц, урт юбканы эрэлд гарсан сурагтай. Энэ талаар дуучин бүсгүй маань “хүмүүсийн харах харц, ярих ярианаас үнэндээ залхаж байна. Ингээд ч болов олны нүдэнд өртөлгүй амар амьдармаар байна” хэмээн ярьжээ. Ийнхүү Монголын тачаангуй зеху гэж хэлэгдэх хүүхнүүдийн тоо нэгээр цөөрч, эротик гэх нэрний эзэн Нара энгийн нэгэн бүсгүй болон хувирах ньээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш