logo
Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгав

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгав

2012/06/06
Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Цогт-овоо, Ханхонгор сумдад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.
Шалгалтыг тус сумдын ИТХ, ЗДТГ, байцаагч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн төв, эмийн эргэлтийн сан, сургууль,цэцэрлэг, эрчим хүчний 4 салбар, 15 байгууллага, аж ахуйн нэгжийн 15 дэлгүүр, 18 хүнсний мухлаг, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөр, хоол үйлдвэрлэлийн 11 цэг салбар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн гал тогоо, шатахуун түгээх 4 станц, ундны усны 6 эх үүсвэр, төвлөрсөн хог хаягдлын 4 цэгт явуулсан байна.
Шалгалтаар чанарын шаардлага хангаагүй, хугацаа дууссан нийт 566 500 мянган төгрөгийн 23 нэр төрлийн 248 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ. Дээрх бүтээгдэхүүнүүдийг сумдын устгалын комисст шилжүүлж, 3159800 мянган төгрөгийн захиргааны хариуцлага тооцон барагдуулсан байна.
Мөн улсын байцаагчийн актаар их эрсдэлтэй үнэлэгдсэн 2 хоол үйлдвэрлэлийн газар, 1 талх нарийн боовны цехийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар зогсоожээ.

С.Амар
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш