logo
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

2011/06/22
Нартай, хуртай зуны сайхан өглөө TV ZONE сэтгүүлийн шинэхэн дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарын маань зочноор гал цогтой залуу жүжигчин бүсгүй уригдлаа.  Тэрээр сүүлийн үед үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авч байгаа ”Ээжээ” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярцэцэг юм.
Сэтгүүлийн “амт”-тай булангуудын нэг оддын шар хуудсанд мөн л таны сонирхлыг татах мэдээллүүд байрлажээ. Бизнес, улстөр, спортын салбарт чамгүй сайн тоглогч гэдгээ харуулсан сайд Х.Баттулга саяхан Ерөнхийлөгчийн хойд хөршид хийсэн айлчлалын үеэр хоёр зүйлд жигтэй ихээр бухимдсан гэнэ. Урлаг соёлынхон улс төрд хөл тавьж буй жагсаалтыг үргэлжлүүлэгч уран бүтээлчээр дуучин Т.Амина тодорсныг, мөн шинэхэн цомгийнхоо хавтсыг өөрийн нүцгэн зургаар чимсэн дуучин Баясук нарын тухай сонирхолтой мэдээллийг TV ZONE-ий шар хуудаснаас уншаарай. Рок попдоо “залхуу”  дуучнаар тодроод байгаа дуучин Т.Эгшиглэнгийн залхуурах болсон шалтгааныг шар хуудас танд дэлгэж байна.
Мөн SHUUM.mn-тэй хамтран хүргэж байгаа олны танил эрхмүүдийн сайн муу, сайхан муухай, бодит, баримттай үйл явдлуудыг өгүүлэх “Олон өнцөг” булан энэ удаад УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын өнцгүүдийг тодотголоо.
Нийгэмд нэн түрүүнд тулгамдаад байгаа сэтгэл зовиноож, бухимдал төрүүлсэн асуудлыг хөнддөг манай сэтгүүлч нарын үгээрээ бас үзгээрээ илэрхийлдэг Энэ сэдвээр... буланд “Бартаат замын чадварлаг жолооч нар“ гарчиг дор замын чанарын асуудал, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнг хөндөж байна.
Уншигч тантай хамгийн ойр “Надад нэг асуулт байна” булан энэ удаад “Гэр бүл”-ийн эргэн тойрон дахь маргаанаа шийдвэрлэж чадахгүй байгаа уншигчдын лавлаж ирүүлсэн асуултуудад хариулж байна. Хариулт нь хуульчийн албан ёсны тайлбар гэдгээрээ давуу талтай.

           Зун цагийн гоёмсог цэцэгсээс дутахгүй ганган дэгжин бүсгүй таны салшгүй гоёо бол цүнх. Тэгвэл оддын дурладаг чамин цүнхийг ч та гартаа барих боломжтой. “Fashion” булангаа тухлан сууж уншвал сонирхлыг тань татах зүйл энд бий.
Та амьдралын гол дүр байхыг хүсдэг үү? Харин тэр хүслээ ил болгож, зоригтой, зорилготой байж чадаж гэмээнэ ОРШИЖ амьдрахын эхлэлээ тавина гэсэн үг. Тэгвэл зүрхний тань гүнд байх ОРШИХЫН галыг UBS телевизийн TO BE OR NOT TO BE театрчилсан реалити шоу сэргээж, бүр бадраах болно. Театрын алтан тайзан дээр жүжгийн дүрээр “амьдрах” хүсэлтэй залуусыг урьж байна.
Үргэлж залуугаараа байхыг хүсдэггүй хүн үгүй биз. Харин энэ хүслийн тань биелэл болж чадахуйц зөвлөгөөг та унших дуртай “Зөвлөгөө” булангаасаа уншаарай.
Спорт булангаас сагсан бөмбөгийн хорхойтнууд Даллас Маверикс багийнхан америкчуудын хүслийг, тэр дундаа үнэнч фанатуудынхаа хүслийг жинхэнэ гүйцэлдүүлсэн тоглолтын талаар сэтгүүлээсээ уншаарай.   
Тайлагдаагүй нууцын тайлал, танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүд болон бяцхан уншигч нартаа зориулсан үлгэр, буддаг зургуудаас эхлээд сонжоонд дуртай сонжоочдын зугаа, сканворд, судоку, шидэт зураг гээд “Зав гарлаа” булан иж бүрнээрээ таныг хүлээж байна.
      Долоо хоног тутмын сэтгүүлийн чухал мэдээллүүдээс гадна Монголын бүхий л телевизүүдийн хөтөлбөрүүд мэдээж бэлтгэгдлээ. Мөн Оросын хамгийн сонирхолтой сувгууд ч бидэнд хөтөлбөрөө ирүүллээ.
          TV ZONE сэтгүүлээ гэр бүлийнхээ гишүүн болгосон уншигч танд баярлалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш