logo
Хамгаалалтын бүсийн хилийн заагийг баталлаа

Хамгаалалтын бүсийн хилийн заагийг баталлаа

2012/06/06
Урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Гол мөрний урсац бүрдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Байгаль орчноо хамгаалах чиглэлээр Засгийн газар дорвитой шийдвэр гаргалаа. Цаашид хуулийг хэрэгжүүлэхийн тулд харилцан уялдаатай байж, түргэн шуурхай ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд холбогдох яамд, агентлагын удирдлагуудад анхааруулсан байна.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд М.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо.
Урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг салбарын яамд тогтоогоод байсан юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш