Манай улс Лондоны олимпод оролцох баг, тамирчдаа энэ сарын 23-нд ёслол төгөлдөр үдэхээр боллоо. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын тэргүүлдэг “Олимп хөгжил” сангийн Удирдах зөвлөлийн хурлаас иим шийдвэр гаргасны зэрэгцээ олимп угтаж хийх 15 зүйл бүхий ажлын төлөвлөгөөг баталж, тамирчдын ёслол болон спортын хувцас зэргийн талаар хэлэлцлээ.
Олимп угтан тамирчдаа гадаад, додоотод бэлтгэл хийлгэх, шаардлагатай амин дэмээр хангах, хандивын сугалаа гаргах, шилдэг хандивлагчдыг тодруулах, олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн ахмад тамирчидтай уулзуулж арга туршлага, зөвлөгөөг нь авах болон соёл, урлагийн бусад томоохон арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.
Олимпод оролцох тамирчдын ёслол, спортын хувцсыг Монголын Үндэсний олимпийн хороо БНХАУ-д хийлгэхээр гэрээ байгуулсан байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцалсан байна. Иймээс Японы талтай хамтрахаар ярилцаж эхэлжээ.
“Олимп хөгжил” сан улс орон даяар энэ сарын 15-ныг хүртэл цом аялуулан хандивын аян өрнүүлж байна. Үүний дүнд 360 орчим байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, тухайлбал “УБТЗ” 50 сая, “Их үйлсийн эрэлд” компани 10, СХД 12 сая төгрөг гээд нийт 140 орчим сая төгрөгийн хандив цуглуулсан бол “Эрдэнэт” үйлдвэр зэрэг олон газар хандив өргөхөө амласан байна.
Манай улс энэ удаагийн олимпод нэр бүхий төрлүүдээр 29 эрх авсан бөгөөд Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа бататгах, улмаар ахиулах зорилт тавьж байгаа юм.