logo
Кремль Бээжинтэй үнэ тохирох уу?

Кремль Бээжинтэй үнэ тохирох уу?

2012/06/07
Лондоны металлын биржид зэсийн үнэ сарын өмнөхөөсөө 1000 ам.доллараар уруудаж, хар алт нэг баррель нь дөнгөж 98 “ногоон”-д дэнжигнэж байна. Евро бүс Испанийг эдийн засгийн “цунами”-ийн голомт хэмээн харж, хөгшин тивд нүүрлэсэн санхүүгийн зуднаас амь мэнд гарахаар хичээж байна. Дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ ийнхүү буурч буй нь барууны ертөнц дэх их хямрал Азиас эхтэй экспортыг авч дийлэхээргүй болсонтой холбоотой билээ. Энэ нь ч Монгол Улсын ашигт малтмалаас хамааралтай дөмөгхөн эдийн засагт халтайг Дэлхийн банк болоод ОУВС байнга сануулж байна.

Энэ зуур хойд хөршийн шинэхэн Ерөнхийлөгч Бээ-жиндайлчлалаа эхлүүллээ. Хоёр их гүрний энэхүү “болзоо” дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг “Блүүмберг”, “Ройтерс”-ийн мэдээлэл харуулжбай-на. Худалдааны томоохон түнш, дипломат хамтрагч, бас Сири дэх хяналтаа тогтооход нөлөөлөх Хятад улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлалаа эхлүүллээ хэмээн “Ройтерс”дамжуулав.

Энэхүү айлчлалаараа хоёр улсын худалдааг 200 тэрбум ам.долларт хүргэхийг хүсч буйгаа В.Пу-тин хэлжээ. Түүнчлэн айлчлалын дараа эрчим хүч болоод гадаад бодлогын хүрээнд хэлэлцээр ч хийгдэх аж. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр улсын худалдаа 84 тэрбум “ногоон” байсан юм. Бас Сири дэх гамшгийн байдал ч энэхүү яриа хэлэлцээрийн нэг хэсэг болох юм. Бээжин, Кремль хоёул Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг түлхэн унагах гэсэн барууны шахалтыг эсэргүүцэж байгаа билээ. Энэ айлчлалд Засгийн газрын долоон гишүүн болон нефтийн томоохон компани “Газпром” болон эрчим хүчний бусад компанийнтөлөөлөл Төрийн тэргүүнээ даган ирсэн байна. Гэвч олон жил ярьсан байгалийн хийн гэрээ хэлэлцээ энэ үеэр сөхөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэл-бэл, ОХУ хөршдөө 70 тэр-бум шоо метр хий ний-лүүлэхийгзөвшөөрөх эсэхийг дэлхий нийт ажиглаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ хоёр их гүрэн үнэдээ зөвшилцөлд хүрээщ брлодтой хэмээн ВВС мэдээлэв.

Харин маргаашийн уулзалт хэлэлцээрээр тэд бүсийн аюулгүй байддын талаар яр.илцах нь. Айлчлалын нэг хэсэг нь яах аргагүй Сири болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Сирид хүүхэд, насанд хүрэгчдийн амийг золиосолсон алан хядлагад бие даасан мөрдлөгө хийхийг НҮБ дахь Хятадын Элчин сайд Ли Баодонг өнгөрсөн даваа гаригт уриалсан билээ. Айлчлал ийнхүү эрчим хүч, худалдаа болон гадаад бодлогын хүрээнд өрнөх нь. Хятад, Оросын гадаад худалдаа нэмэгдсэнээр Монгол Улсад харин ямар нөлөө үзүүлэх бол.

Ж.Цогзолмаа
Эх сурвалж: "Зууны мэдээ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш