Энэтхэгийн мэс засалчид саяхан гайхалтай мэс ажилбар хийжээ. Тэд 12 настай хүүгийн уушгинаас амьд загас гаргаж авчээ. Энэтхэгийн хүү Анил Барела горхины дэргэд байхдаа загас залгиж орхисон гэнэ. Урьд нь ч тэр ийнхүү залгиж байсан ч олон хавар нэгэндээ гэгчээр энэ удаад загас хүүгийн ходоод руу биш уушгинд нь орчихжээ. Үүний улмаас хүүгийн. цусан дахь хүчилтөрөгчийн түвшин унаж, амьсгаадаж эхэлжээ. Хүүг гэрийнхэн нь эмнэлэгт хүргэн, эмч нар рентгенээр хараад амьд загас байгааг тогтоосон байна. Үүний дараа бяцхан өвчтөнийг яаралтай мэс ажилбарт оруулжээ. Ойролцоогоор 45 минут үргэлжилсэн хагалгаагаар гаргаж авсан загас нь амьд байгаад ихэд гайхсан эмч Прамод Жхавар 20 жил ажиллахдаа ийм явдалтай тохиолдож байсангүй хэмээн сэтгүүлчдэд ярьсан гэнэ.
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"