logo
Хятадын эрх баригчид Бээжингийн агаарын бохирдолын тухай мэдээллийг нууцлахыг хүсэж байна

Хятадын эрх баригчид Бээжингийн агаарын бохирдолын тухай мэдээллийг нууцлахыг хүсэж байна

2012/06/07
Хятадын эрх баригчид Бээжингийн агаарын бохирдолын тухай өөрийн мэдээллийн хуудас нийтлэхээс татгалзахыг гадаад орнуудын элчин сайдын яамдаас шаардсан тухай Би-би-си мэдээллээ. БНХАУ-ын хүрээлэн буй орчны дээд сайдын мэдэгдэл юуны түрүүнд АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газарт зориулагдсан юм. Тус улсын ЭСЯ-аас хотын агаар мандлын бохирдолын тухай мэдээ баримтыг үргэлж нийтэлж байгааг Британийн радио телевизийн корпораци тэмдэглэжээ. Хятадын түшмэлийн хэлснээр бол ийм хууль бусын ажиллагаа олон улсын конвенцийг зөрчиж байна. Элчин сайдын яамны дэвсгэр нутагт байгаа тоног төхөөрөмж Бээжингийн ганц хорооллын бохирдолын түвшинг бүртгэж байна гэж америкийн дипломат ажилтнууд өгөөлсэн. Иймээс эдгээр мэдээ баримтыг үндэслэх хэрэггүй гэж хятадын түшмэл үзэж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш