logo
Кофи Аннаны төлөвлөгөө тасалдахад ойрхон байна

Кофи Аннаны төлөвлөгөө тасалдахад ойрхон байна

2012/06/07
НҮБ ба Сири улс хүмүүнлэгийн 16 байгууллага ба төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг сирийн гол нутаг руу явуулахаар тохиролцов. Сирийн хүн амд НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний хүрээнд тусламж үзүүлж байна. Гэвч эдгээр хүчин чармайлтыг тасалдуулан зогсоож мэднэ гэж Орос улсаас өчигдөр анхааруулав.

Өчигдөр сөрөг хүчний цэрэгжүүлсэн жигүүр - «Сирийн чөлөөт арми» гэгч ерөнхийлөгч Башар Асадад тулгасан шаардлагатай холбоотой болзолоо биелүүлэв. Сирийн оршин суугчдыг эрх баригчдын ажиллагаанаас зэвсэг хэрэглэж хамгаална гэж зарлажээ. Энэ нь сөрөг хүчин Аннаны төлөвлөгөөг биелүүлэхээс татгалзсан хэрэг. Түүнчлэн Сирид НҮБ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагаа болон дэлхийн хамтын нийгэмлэгээс сөргөлдөөнөөс улс төрийн үйл явцад шилжихэд туслах зорилгоор гаргаж буй хүчин чармайлтыг тасалдуулах гэсэн оролдлого гэж Москва дүгнэв.

Сирийн байдлыг ажиглах НҮБ-ын төлөөлөгчдийг саяхан ажиллуулж эхлэснээс хойш сирийн сөрөг хүчин ийм алхам хийлээ.Өөрөр хэлвэл НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу зэвсэггүй 300 орчим цэрэг ажиглагчдын бүрэлдэхүүнд оров.Засгийн газар, сөрөг хүчний ажиллагааг хянан шалгах газар нутгийн цэсийг өргөжүүлэв.

Сирийн сөрөг хүчин Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхээс татгалзахыг урьдчилан хараж болох байсан гэж Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов мэдэгдээд

«Сирийн зэвсэгт хүчин санаатайгаар ийнхүү татгалзсан. Сөрөг хүчин гал зогсоох хэлэлцээр байгуулах гээгүй. Тэдний зорилго Башар Асадын засгийн газрыг түлхэн унагахад оршино. Зэвсэгт сөрөг хүчин НҮБ-ын ажиглагчдыг энд байлгахыг түр зөвшөөрсэн. Үнэн чанартаа далдуур ажиллагаа явууллаа. Зэвсэгт сөрөг хүчин л сүүлийн хоёр долоо хоногт террорын бүх ажиллагаа явуулсан» гэв.

Сирид гал зогсоохоос татгалзсан хэт даврагсдын дайралтын уршгаар байнгын армийн 20-30 цэрэг офицер өдөр дутам амь үрэгдэж байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ

«Энэ нь Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулахыг шууд оролдсон хэрэг. «Аль-Каида»-гийн гишүүд бүрэлдэхүүнд нь орсон зэвсэгт сөрөг хүчний найдлагийн тухайд гэвэл гаднын тусламжад л найдаж байгаа нь тод зүйл. Гаднаас тэдэнд тусламж үзүүлсээр байна Персийн булангийн улсууд ба бүр өрнөдийн орнуудын төлөөлөгчид энэ тухай ил шууд ярьцгааж байна. «Сирийн чөлөөт арми» гэгч зэвсэгт бүлэгийг л зэвсэглэж, дэмжлэг үзүүлэхийг тэд уриалж байна» гэв.

Сирийн засгийг хүчээр түлхэн унагахыг оролдсоор байна. Тус улсын түгшүүртэй байдал даамжирч байгаа нь сэтгэл түгшүүлж байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш