logo
Доллар бусад валютын эсрэг хүчирхэгжиж байна

Доллар бусад валютын эсрэг хүчирхэгжиж байна

2012/06/07
Өнгөрсөн долоо хоногт доллар дэлхийн валютын харилцаанд хүчтэй бэхжиж байгаагаа харууллаа. Евро Испаний тулгамдсан асуудлаас үүдэн хоёр жил зогссон доод хэмжээнээсээ дээшлэв. Австралийн доллар 8 сарын өмнөх үеийн ханш хүртлээ буулаа. Рубль унаж, бразилийн реал болон энэтхэгийн рупий доошлов. Энэ бүгд нь нефть болон алтны үнэ буурсантай холбоотой аж. Дэлхийн тогтворгүй байдлын үед хөрөнгө оруулагчид найдваргүй актив буюу долларт мөнгө оруулж байна гэж шинжээчид тайлбарлаж байна.

Валютын захууд энэ долоо хоног болон 5 сарыг бүхэлд нь илт халуунтай байсаар байгаад нэг юм дуусгав. Өдөр бүр дээд амжилтын эсрэг шинэ үнэ ханш байв. Шинжээчид үндэсний валютуудын унаж байгаа болон тэдгээрийн нэг нь нөгөөгөөсөө бүрхэг прогнозыг сонирхон нүд салгалгүй ажиглаж байлаа. Ингэхэд олон орнуудад валют шуурхайлан худалдан авч байв. 5-р сарын дүнгээр канадын доллар 4,6 %, бразилийн реал болон түркийн лир 6 %, энэтхэгийн рупий 6,5 %, австралийн доллар болон норвегийн крон 7 хувиар тус тус бэхжсэн ажээ. Гэхдээ хамгийн их валютын хохирол амссан газар бол Зүүн Европын орнууд юм.

Евробүсийн тулгамдсан асуудлууд хурцадаж эхэлсэн 5-р сард мөнгөний уналт идэвхжсэн юм гэж оросын “Финмаркет” агентлагийн шинжээч Андрей Лусников ийн ярьж байна. Эндээс евробүсэд энэ жил шинэ реформ зайлшгүй явуулах шаардлагатай байсан бөгөөд үүнд дээр нэмж зээлийг хүчингүй болгох бүхий л дүр зураг харагдаж байна. Евробүсийн авч хэрэгжүүлж байгаа бүхий л арга хэмжээнүүд нь хямралаас гарахын тулд, тэд бол “хоцрогсод. Үүнээс үзэхэд одоо хөрөнгийн зах зээлийн байдал хурцдаж байна. Хөрөнгө оруулагчид эрсдэлээс зугатаасан үүний улмаас рубль унаж байна. Чухамдаа бол бодит амьдрал дээр японы иенээс өөр нэг ч валют энэ тогтвортой байр суурийг даваж гарч чадахгүй.

Дэлхийн эдийн засгийн саажилтын тухай болгоомжлол нь нефтийн үнийг унахад өөрийн эрхгүй чангааж байна. Сарын үнийн график доош эрчимтэй унаж, дэлхийн түүхий эдийн орнуудын захын ханшны графикийг давтаж байна. 5-р сард гэхэд л Bent маркийн нефть бараг 20 хувиар унасан. Энэ байдал нь олборлогч орнуудад сөргөөр нөлөөлсөн ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш