logo
Аль-Кайдагийн толгойлогчийг устгав

Аль-Кайдагийн толгойлогчийг устгав

2012/06/07
Дэлхийн номер нэг алан хядах бүлэглэлийн Аль-Кайдагийн Али-Либиг гэх толгойлогчийг өчигдөр устгасан байна. Тэрбээр жил гаруйхны өмнө Осама Бен Ладены үхлийн дараа түүнийг залгамжлан бүлгээ толгойлон үлджээ. Түүнийг устгах ажиллагаа Пакистан улсад зохион байгуулагдсан бөгөөд агаараас дайралт хийсэн байна. Абу Яхья аль-Либи нь Ливи улсаас гаралтай. 2011 оны тавдугаар сарын 2-ны өдөр номер нэг алан хядагч Осама Бен Ладенг устгасан цагаас эхлэн олон улсын алан хядах “Аль-Кайда” бүлгийн толгойлж байгаад ийнхүү устгагдлаа.
Тэрбээр бүлгийнхээ бүхий үйл ажиллагаа, тэр дундаа Афганистан улстай хиллэх бүс нутгийг хариуцан ажилладаг байжээ. Тиймээс ч түүний тухай мэдээлэл дамжуулсан нэгнийг нэг сая доллараар урамшуулах тухайд АНУ-ын төрийн департаментаас зарлаад байсан тухай Итар-Тасс мэдээллийн агентлаг сануулж байна. Устгах ажиллагааны үеэр номер алан хядагч Аль-Либигээс гадна өөр таван бүлгийн гишүүн алагдсан байна. Гэтэл үүний сацуу Пакистанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 16 орчим хүний үхлийн талаар мэдээлэл цацагдсан. 41 насыг зооглоод байсан дэлхийн номер хоёр алуурчин Аль-Либи олон улсад 2005 оны зургадугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Баграмын цэргийн шоронгоос оргон зайлж чадсанаараа танил болсон нэгэн. Үүнийхээ дараа Пакистанд баригдаж, гурван жил ял эдэлжээ. Сүүлийн жилүүдэд бүлгийнхээ санаачлагыг гартаа авч, удирдах болсон. Зөвхөн дайны байдлааны талбарт бус Бен Ладены үйлийг үргэлжлүүлж яруу найраг, уран зохиолд бийрээ сойж явсан аж.

Б.Сайханаа  
ASUNews.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш