logo
Төрийн албан хаагчийн шалгалтыг өнөөдөр нийслэлд цахимаар авна

Төрийн албан хаагчийн шалгалтыг өнөөдөр нийслэлд цахимаар авна

2012/06/08
Төрийн албаны шалгалтыг зарим аймгуудад өнгөрсөн тавдугаар сараас авч эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод ээлжит шалгалтыг Төрийн албан зөвлөлөөс авна.
Төрийн албаны шалгалтыг саяхнаас эхлэн интернэтээр буюу цахим хэлбэрээр авдаг болсон. Шалгалт жилдээ нэг удаа зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс эхлэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг цахимаар авдаг болсонтой холбоотойгоор хэлбэрийн хувьд нээлттэй ил тод болсон.  Төрийн албаны шалгалт өгөх гэж буй бол www.csc.aov.mn болон мэргэжлийн хариуцсан байгууллагад хандах юм. Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтыг эхлээд тестээр өгнө. Тестэд төрийн албан хаагчийн зайлшгүй мэдэж байвал зохих хуулиуд байгааг. Мөн бичиг баримтын шалгалт, боловсрол, мэргэжлийн байдал, доктор уу, магистр уу, дипломын голч дүн хэд байна гэдгээр оноо өгөх юм.
       Дээд боловсролын дипломын голч дүнгээр 2-4 хүртэл оноо өгч, боловсролын болон эрдмийн зэрэгт 2-6 хүртлэх онооны дээд түвшинд харгалзах оноог өмнөх голч дүнгийн оноон дээр нэмж өгнө. Түүнчлэн ажлын туршлагыг нь үнэлнэ. Төрийн албанд нийт хэдэн жил ажиллаж, ямар шат дамжсан бэ, түүнээс удирдах албан тушаалыг хэдэн жил хашсан байна гэдгээр ажлын туршлага, мэргэшсэн байдал гэдэг дээр оноо өгнө. Ингэхдээ сэдэв өгч эсээ бичүүлнэ. Эцэст нь ганцаарчилсан ярилцлагын шалгалт авах юм. Ажил олгогчоос буюу яамд, тамгын газруудаас ямар нэмэгдэл шалгуур тавьж вэ гэдгийг мөн харгалздаг. Зарим ажпын байранд гадаад хэлний тодорхой түвшний мэдлэг, компьютерийн программуудыг эзэмшсэн байх зэрэг шаардлагуудыг  тодорхой заасан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс тусгайлан бэлтгэсэн өрөөнд сорилын болон ур чадварын шалгалтыг цахим хэлбэрээр өгнө. Шалгалт өгөх гэж буй хүн бичиг баримтаа урьдчилан шалгалтын комисст өгсөн байх шаардлагатай. Хэрэв та мэргэшлийн  шалгалтад тэнцсэн бол нөөцийн санд бүртгэгдэнэ. Аль аймаг, сум, нийслэл, дүүргийн төрийн албанд ямар мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байгаа эсэх мэдээллийг албаны сайт руу орж харж болно. Ингэснээр нөөцөд байгаа иргэдийн мэргэжил боловсрол, туршлагаар нь хайлт хийх боломжтой болж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш