Манай химийн салбарынхан чуулж, энэ хурлаараа Монголын химич, химийн инженер-технологичдын холбоо байгуулжээ. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжилд химийн аж үйлдвэрийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ холбоо Монголд уг салбарыг хөгжүүлэхийн тулд төр засаг, хувийн хэвшлийнхэн, гадны хөгжилтэй орнуудтай хамтарч ажиллах юм байна.
Тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сонгогджээ. Тэрбээр Япон улсын Киото хотын Политехникийн дээд сургуулийг хими технологийн инженер мэргэжлээр төгссөн юм байна.
Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны тэргүүнээр ШУТИС, Материалын технологийн сургуулийн захирал, Ph.D П.Мөнхбаатар томилогджээ. МУИС-ийн Хими, химийн инженерийн сургуулийн проф, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Мон химо" компанийн эрдэм шинжилгээний төвийн захирал, Ph.D Д.Дэмбэрэлнямбуу, ЭБЭХЯ-ны дэд сайд Ц.Гарамжав, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн лабораториудын чанарын менежер Н.Хандсүрэн, "Монос группийн ерөнхийлөгч, Ph.D, проф. Л.Хүрэлбаатар нарын 15 эрдэмтэн Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"