Улсын бүртгэлийн ерөнхий газрын ”Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр болж байна. Засгийн газрын “Журам батлах тухай” 2007 оны 190 дүгээр тогтоол, Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байх тухай” 2007 оны 97 дугаар зарлигийн дагуу тус газар нээлттэй хаалганы өдрийг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гариг бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн ээлжит Нээлттэй хаалганы өдрөөр тус газрын харьяа газар, хэлтсүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж архивын лавлагаа, гадаад паспортын захиалга хүлээн авах, сунгах, хүчингүй болгох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.