Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан оюутнуудад олгох Үндэсний тэтгэлгийн 70 мянган төгрөгийн энэ хичээлийн жилийн сүүлийн санхүүжилт их, дээд сургуулиудын дансанд төвлөрч дуусчээ.
Сүүлийн улирал буюу 4, 5, 6 дугаар сард нийт 138.657 оюутанд олгох 27.5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүрджээ. Уг санхүүжилтийг тарааж дуусаад тэтгэлгийг завсарлаж, ирэх есдүгээр сараас шинэ хичээлийн жилд үргэлжлүүлэн олгох аж.
Харин тавдугаар сард шалгалт, дадлага нь дууссан оюутанд зургадугаар сарын тэтгэлэг олгогдохгүй аж. Учир нь Засгийн газрын 19-р тогтоолын 2.2-т Үндэсний тэтгэлгийг арав хүртэл сараар олгоно гэж заасан бөгөөд энэ нь зайлшгүй 10 сараар тэтгэлэг олгогдоно гэсэн үг биш гэдгийг тайлбарлаж байгаа юм.
Мөн ирэх есдүгээр сараас оюутны үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг дээрээс урамшууллын тэтгэлэг нэмэгдэн олгогдож эхэлнэ. Урамшууллын тэтгэлэг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа. Өөрөөр хэлбэл эрэлт ихтэй 20 мэргэжлээр бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж буй оюутнууд, мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд суралцаж байгаа гурав болон түүнээс дээш голч дүнтэй оюутнуудад 50 хувийн тэтгэлэг олгогдоно.
Мөн шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720-оос дээш оноо авсан тохиолдолд тавин хувийн тэтгэлгийг авах боломжтой. Харин 75 хувийг 3.6 голч дүнтэй бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа оюутнууд, Улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхэд 100 хувь урамшууллын тэтгэлэг авах юм.
Нөгөө талаар Ерөнхий шалгалтдаа 720-оос дээш оноо авч, 75 хувийн тэтгэлэгт хамрагдсан оюутан эхний нэг сардаа голч оноо өндөр байсан ч дараагийн сараас муудаж эхэлвэл урамшууллын тэтгэлгийг зогсоох юм байна. Өөрөөр хэлбэл тэтгэлэг хүртэх шалгуураа тухайн сар бүртээ хангасан байх шаардлагатай анхаарах хэрэгтэй юм.