Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Зүүн Наранд амьдардаг иргэн Э хашаанаасаа хүний гавлын яс олжээ. Тэрбээр хашаандаа байшин барихаар шийдэж. Тэгээд байшнигийнхаа суурийг ухаж байтал баахан хүний толгой гараад ирсэн байна. Айсан иргэн цагдаа дуудсан байна. Дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчид цааш ухсаар хүний таван толгой, мөн хүн малынх нь мэдэгдэхгүй хавирга, сүүжний гэмээр олон жижиг яснуудыг гаргаж иржээ. Амьдарч байсан газар доор нь алагдсан, оршуулсан нь мэдэгдэхгүй баахан хүний цогцос байсанд гэрийн эзэн эвгүйрхсэн нь мэдээж. Юутай ч энэ явдлын учрыг олохоор цагдаагийнхан ажиллаж эхэлжээ.
Г.Бүрэн
www.shuum.mn
Г.Бүрэн
www.shuum.mn