logo
Их хааны ордныг Хөдөө арлаас илрүүлжээ

Их хааны ордныг Хөдөө арлаас илрүүлжээ

2011/06/23
Монгол-Японы хамтарсан "Шинэ зуун" төслийн хүрээнд хийгдсэн археологийн судалгаагаар 13-р зууны үеийн Монголын нийслэл хотын туурийг илрүүлсэн байна. Чингисийн Аураг орд буюу Аварга хот хэмээн түүхийн эх сурвалжуудад дурдагддаг энэ хосгүй чухал байгууламжийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнгийн хөдөө арлын орчмоос олжээ. Мөн энд төмөрлөгийн үйлдвэр байсан тогтоцыг илрүүлсэн нь дэлхий дахинд шуугиан тарьж мэдэхээр байна. Найман зууны тэртээ их хаан өргөөгөө засаж их цэрэг өртөөлөн буудаллаж байсан ор мөр үнэр ч үгүй эдгэсэн энэ газрын элгэнд Чингисийн Аураг орд түүхийн он дарааллын бичээсээ нууцлан оршиж байгааг хамгийн орчин үеийн металл хайгчаар хийсэн геофизикийн судалгаагаар тогтоосон байна. Уг газрыг манай нэрт археологич Х.Пэрлээ агсан 1960-аад оны үед судалж энд төмөрлөг боловсруулдаг үйлдвэр байжээ гэсэн таамгийг дэвшүүлж байсан байсан гэнэ. Аураг ордны нийт талбайн хэмжээ 1200*400 метр орчим ажээ. Мөн энд хоёр давхар хэрэм бүхий томоохон байгууламж байгаа нь түүхийн гурван чухал үед буюу Чингисийн, Өгөөдэйн, Юань гүрний үед хамаарагдаж байгаа юм байна.     

Г.Жаргал
www.shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш