logo
Монгол тэргүүтэй улсуудад БНХАУ 10 тэрбум ам.доллар зээлэв

Монгол тэргүүтэй улсуудад БНХАУ 10 тэрбум ам.доллар зээлэв

2012/06/09
Шанхайн хамтын ажиллагаат гишүүн улсуудын уулзалтыг зохион байгуулагч Хятад улс оролцогч гишүүддээ нийт арван тэрбум ам.долларын зээл олгох аж. Уг шийдвэрийг БНХАУ-ын тэргүүн Ху Жинтао хурлын үеэр уншиж танилцуулжээ. Пүрэв гаригт өндөрлөх 12 дахь удаагийн уулзалтад оролцсон гишүүн улсууд нэлээд олон асуудал хэлэлцсэн бөгөөд нийгэм, эдийн засгийн сэргэлтэд гол анхаарлаа хандуулсан юм. Ху Жинтао “Хятад улс нийгэмлэгийн гишүүддээ арван тэрбум ам.долларын зээл олгох шийдвэрт хүрч байна. Уг хөрөнгөөр эдийн засгаа сэргээхэд гишүүн улсууд анхаарах хэрэгтэй’’ хэмээжээ. Зээл ОХУ, Узбекстан, Казахстан, Тажкистан, Киркизстан, Монгол, Иран, Энэтхэг, Пакистан, Афганистан улсуудад очих юм.

Т.Батсугар

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш