Монголдоо л ганц “Хүүхэлдэйн театр”-ын хамт олон, олон улсын хүүхэлдэйн театрын фестивальд оролцоно хэмээн зав зайгүй бэлтгэж байсан нь саяхан. Харин тэд өмнед хөршийн Сычуань мужийн Чинду хотод болсон уг фестивалиас “Ногоон дарь эх” бүтээлээрээ “Сайн уран бүтээл” цомыг мөнгөн шагналын хамт хүртжээ. Өнгврсөн сарын 25-наас энэ сарын гуравны хооронд болсон тус наадамд нийт 102 хүүхэлдэйн жүжгийн бүтээл оролцсоноос манай уран бүтээлийг сонирхол татахуйц, театрын сонгодог уламжлалыг орчин үетэй хослуулсан сайн бүтээл болсон хэмээн шүүгчдийн бүрэлдэхүүн үзсэн байна. Дэлхий дахины энэ олон театраас “Сайн уран бүтээл” шагнал хүртэнэ гэдэг чамлахааргүй амжилт. Монголын театрын хөгжил хурдацтай хөгжиж буйн нэгэн жишээ нь энэ байлаа. Харин эх орондоо үүнийг сонирхон сайшаах нэгэн өдрийн од ховор болсон нь буруу бодлогын гай гэлтэй.
Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн толь"